Шуурхай штаб бүрэн цахимжиж, мэдээллийн нэгдсэн лавлах ажиллаж эхэллээ

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан УОК-ын Шуурхай штабт ажиллаж, авч хэрэгжүүлж буй зарим арга хэмжээний явцыг шалгав.

Шуурхай штабын үйл ажиллагааг цахимжуулж, мэдээлэл технологийн шийдлийг ашиглаж нэгдсэн дата санг бий болгох Шадар сайдын үүргийн дагуу УОК-ын Шуурхай штабын үйл ажиллагаа бүрэн цахимжиж, ковидын холбогдолтой лавлагаа мэдээллийн дугааруудыг нэгтгэж, дуудлагын нэгдсэн системийг нэвтрүүлжээ. Иргэд ковидтой холбоотой асуудлаар зөвлөгөө, мэдээлэл авах, санал, гомдол, хүсэлтээ илэрхийлэх, вакцинжуулалт, гэрийн тусгаарлалт ,чартeр нислэг, эмчилгээ оношилгоо, шинжилгээ өгөх зэрэг нэгдсэн мэдээллийг 119 тусгай дугаарт залган авах боломжтой боллоо. Мэдээллийн нэгдсэн дата санд 21 аймаг, дүүрэг, нийслэлийн Онцгой комисс холбогдсон бөгөөд мэдээллийг хурдан шуурхай солилцох нөхцлийг бүрдүүлжээ.

Шадар сайд С.Амарсайхан вакцинжуулалтын зохион байгуулалтад онцгой анхаарч ажиллахыг холбогдох албаныханд даалгав. Мөн гэрийн тусгаарлалтад байгаа иргэдэд эмчилгээний багц олгохыг нийслэлийн Эрүүл мэндийн газарт үүрэг болголоо.

No photo description available.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …