Нийслэлийн ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл ажиллаж эхэллээ

Нийслэлийн ногоон бүсэд шар өвс, ой хээрийн түймрээс урьдчилан  сэргийлэх ажлыг эрчимжүүллээ.Тодруулбал, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Тээврийн цагдаагийн албаны Замын Цагдаагийн газар, Нийслэлийн Байгаль орчны газар, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас хамтран ногоон бүсийн тодорхой чиглэлүүдэд хөдөлгөөнт  эргүүлийн үүрэг гүйцэтгэнэ.

Нийслэлийн Онцгой байдлын газрын тэргүүн дэд дарга, хурандаа Д.Мөнхсайхан, Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Л.Тэгшбаяр нар хөдөлгөөнт эргүүлээр үүрэг гүйцэтгэх байгууллагын холбогдох албан тушаалтнуудад үүрэг чиглэл өглөө. 

Хөдөлгөөнт эргүүл 2021 оны дөрөвдүгээр сарын 6-наас зургадугаар сарын 10 хүртэл ажиллана.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …