Хүчит шонхор худалдааны төвийг зорихгүй байхыг анхааруулаа

Коронавируст халдварын тархалт эрчимжсэн тул Улаанбаатар хотод маргаашаас эхлэн 15 хоног хатуу хорио тогтооно. Иймд хэрэгцээт бүтээгдэхүүнүүдээ авах иргэдийн хөдөлгөөн зах, худалдааны төвүүд болон ойр орчимд нь ачаалал үүсгэж байна.

Тухайлбал, Хүчит шонхор худалдааны төв болон ойр орчмын зогсоол талбай дүүрсэн, тухайн худалдааны төвийг чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн маш их байна.

Иргэдийн нягтрал, бөөгнөрөл үүсэж, халдвар хамгааллын дүрэм, журам алдагдаж байгаа тул аль болох худалдааны төвийг зорихгүй байхад анхаарна уу хэмээн Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …