“Инноваци ба тогтвортой хөгжлийн зорилгууд” олон улсын цахим үзэсгэлэнгийн бүртгэл эхэллээ

Нийслэлийн Шинжлэх ухаан,үйлдвэрлэл, инновацын газар, Боловсрол шинжлэх ухааны яамтай хамтран  “ИННОВАЦИ БА ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГУУД” ОЛОН УЛСЫН ЦАХИМ ҮЗЭСГЭЛЭНГ 5 сарын 7-8 нд зохион байгуулна.  

Инноваци, технологийн хөгжлийг ашиглан Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хангах гадаад, дотоодын шинэлэг     санаа,   бүтээлч      шийдлүүдийг      таниулан      сурталчлах  замаар инновацийн соёлыг түгээн дэлгэрүүлэх, экосистемийн оролцогч  талуудын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой. Үзэсгэлэнд оролцогчдыг хоёр үе шатаар сонгон шалгаруулж инновацийн шилдэг бүтээгдэхүүн, инновацийн шилдэг үйлчилгээ, олон улсын шилдэг оролцогчид номинацаар  тус тус шалгаруулахаас гадна 10 бүтээгдэхүүн, үйлчилгээг сонгож хөрөнгө оруулагчдад танилцуулж, хөрөнгө оруулалт татах арга хэмжээ болно.

Төрийн болон   хувийн хэвшлийн байгууллагууд, иргэний нийгмийн байгууллага, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, тэдгээрийн дэргэдэх гарааны компани, лаборатори, төрийн бус байгууллага, өндөр технологийн компаниуд,  ОУ-ын байгууллагууд, хамтын ажиллагааны оффис, томоохон бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид, энтрепренер залуусын төлөөл оролцох юм.

Үзэсгэлэнд оролцох салбарууд:

  • Боловсролын технологи
  • Хөдөө аж ахуйн  технологи
  • Хүнсний технологи
  • Байгаль орчны технологи
  • Ухаалаг хот      
  • Блокчейн
  • И-эрүүл мэнд
  • Шинэ амьдралын хэв маяг
  • Робот
  • 3D хэвлэл
  • Дижитал инноваци /Хиймэл оюун ухаан, Юмсийн интернет /IoT/, Их өгөгдөл /Big data/
  • Шинэ материал  
  • Биотехнологи 
  • Сэргээгдэх эх үүсвэртэй эрчим хүчний технологи
  • Үндэсний онцлог бүхий соёлын инноваци, бүтээлч үйлдвэрлэл
  • Ухаалаг технологид суурилсан төрийн болон бизнесийн  бүтээгдэхүүн, үйлчилгээ
  • Нийгмийн инноваци
  • Бусад

Сонгон шалгаруулалт:

 Доорх үзүүлэлтүүдээр оролцох хүсэлтийг сонгон шалгаруулна

  1. Бүтээгдэхүүн, үйлчилгээний инноваци
  2. Тогтвортой хөгжлийн зорилго, инновацийн тэргүүлэх чиглэлд нийцсэн байдал
  3. Зах зээлд нэвтэрсэн болон нэвтрэх боломжит байдал

1-Р ШАТ

Бүртгэлийн эцсийн хугацаа: 2021.04.14

Онлайн сонгон шалгаруулалтад оролцох бүртгэлийн линк: https://bit.ly/InnovationExpo2021

2-Р ШАТ

Сонгон шалгаруулалтад тэнцсэн байгууллагуудад 2021.04.15-ны дотор мэдэгдэх ба байгууллагууд өөрсдийн байгууллагын болон үзэсгэлэнд танилцуулах бүтээгдэхүүн, үйлчилгээний танилцуулга, 1-3 минутийн видео, каталог, лого, баннерийг чанарын шаардлагын дагуу хийж 2021.04.25-ны дотор ирүүлнэ.

И-Мэйл: innovation.expo@gmail.com

Холбоо барих утас: 70111299  85854510  80113936

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …