Үндсэн хуулийн цэц Ерөнхийлөгчийн хүсэлтийг ирэх долоо хоногт хэлэлцэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуулийн цэцэд хандаж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн зарим зүйл, заалт, тухайлбал, Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн бүрэлдэхүүн, түүний бүрэн эрхийн хугацаа, томилох, сонгох журам, Шүүхийн Сахилгын хорооны бүрэлдэхүүн, тус хорооны хуралдаан,  шийдвэрийн талаархи зохицуулалт болон Улсын дээд шүүх, давж заалдах, анхан шатны шүүхийн бүрэн эрхтэй холбоотой  зарим заалт   Үндсэн хууль зөрчсөн эсэхийг тогтоолгох тухай хүсэлтийг ирүүлсэн билээ.

Дээрх хүсэлтийн дагуу үүсгэсэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хийхээр товлов гэж Цэцийн Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээлэв.

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …