НИТХ:Хүүхдийн паркийн газрын маргаантай асуудлыг шийдвэрлэх Ажлын хэсэг байгууллаа

Энэ сарын эхэнд нийслэлийн ИТХ-д Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн газрын асуудалтай холбоотой нийтийн сонсгол зохион байгуулах 103 иргэний гарын үсэгтэй хүсэлт ирсэн юм. Эдгээр иргэд хүсэлтдээ 1990 оноос хойших хүүхдийн паркийн эзэмшлийн газартай холбоотой мэдээлэл, хот төлөвлөлтийн мэдээлэл, нийслэлийн удирдлагын бодлогын баримт бичгүүдтэй танилцах тухай дурджээ.

Иймээс нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдрийн хурлаар хүүхдийн паркийн газрын маргааныг шийдвэрлэх Ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсэгт төлөөлөгчид, мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл багтах бөгөөд  ахлагчаар төлөөлөгч Б.Мягмар ажиллана.

 Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …