“TOKYO 2020” олимпын наадмыг Монголын 13 телевиз шууд дамжуулна

Цар тахлын улмаас нэг жил хойшлогдоход хүрсэн Токио 2020 зуны Олимпын наадмыг албан ёсны онцгой эрхтэйгээр өргөн нэвтрүүлгийн 13 телевиз шууд дамжуулан хүргэхээр боллоо.
Өмнө нь Монголын телевизүүд зуны Олимпын наадмыг хоёр удаа, тухайлбал, 2008 болон 2012 онд хамтран дамжуулж байсан түүхтэй. Хамтран ажилласны гол ололт нь Олимпын бүхий л спортын төрлийн тэмцээн уралдааныг олон сувгаар цаг алдалгүй шууд дамжуулах, тв үзэгчдэд дуртай спортоо мэргэжлийн тайлбартайгаар үзэх сонголтыг нь үлдээсэн явдал байлаа.

Үр өгөөжтэй энэхүү хамтын ажиллагааны туршлага дээр үндэслэн Токио 2020 зуны Олимпын XXXII наадмын шууд дамжуулах албан ёсны онцгой эрхийг 13 телевиз хамтран авч үзэгчдийн хүртэл болгохоор боллоо. Телевизүүд нэгдсэн бодлого төлөвлөгөө, маркетинг, техник технологи болон хүний нөөцөөр ажиллах бөгөөд энэ хүрээнд телевизүүд Олимпын наадам угтсан нэвтрүүлгүүд, мэдээ мэдээлэл, спорт танин мэдэхүйн контентууд бэлтгэж, 13 телевизийн эфир болон мэдээллийн бусад хэрэгслээр жигд түгээх юм.

Мөн олимпын наадмын үеэр Токио хотноо 4 сурвалжлах баг ажиллах бөгөөд Монголын тамирчдын мэдээлэл, Олимпын наадмын эргэн тойронд болж буй үйл явдлуудыг шуурхай хүргэхээр бэлтгэлээ хангаж байна.

Олон сувгийн сонголт нь үзэгчдэд нэгэн зэрэг 13 өөр спортыг үзэх боломж нээх бөгөөд Олимпизм, спортыг орон даяар түгээн дэлгэрүүлэхэд том түлхэц болох юм.

Дуу дүрсний өндөр чанар, мэргэжлийн тайлбар, хамгийн олон спортын төрөл үзүүлэх, хамгийн олон телевиз нэгдсэн Олимпын наадам эхлэхэд 99 хоног үлдлээ.

“United by Emotion”

C1, EAGLE NEWS TV, EDU TV, ETV, NTV, SBN, STAR TV, TM TV, TV5, TV8, TV9, UBS, VTV

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …