Б.Ууганбаяр:983 хүнд (covid-19) халдвар илэрч, дөрвөн иргэн нас барлаа

Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.04.17/ 11:00 цагийн мэдээллээр ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр мэдээлэл хийлээ.

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр“Улсын хэмжээнд 24 цагт 13635 хүнд коронавируст халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд 983 хүнээс коронавируст халвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 20655 боллоо.Сүүлийн 24 цагт 406 хүн эдгэрсэн ингээд нийт эдгэрсэн хүний тоо 11,450 боллоо.

Өнгөрсөн хоногт дөрвөн нас баралт /83 болон 70 настай хоёр эмэгтэй, 85 настай эрэгтэй/ бүртгэгдлээ.Ингэснээр коронавируст халдварын улмаас нас барсан хүний тоо нийт 41 болоод байна .

Шинээр илэрсэн тохиолдлын 895 нь Улаанбаатар хотод, хөдөө орон нутагт 85 тохиолдол бүртгэгдсэн байна. Харин гадаадаас зөөвөрлөгдсөн 3 тохиолдол бүртгэгдлээ.

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийтдээ 3131 хүн эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байгаагаас хөнгөн 2060, хүндэвтэр 791, хүнд 223, маш хүнд 57 хүн байна”гэсэн мэдээллийг өглөө.

Санал болгох мэдээ

“Өгөөж чихэр боов” ХХК-ийн ерөнхий захирал С.Түмэнгэрэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим байгуулагдсаны түүхт 65 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч …