Ойн тухай хууль зөрчин олгосон газар эзэмших эрхийг хүчингүй болголоо

Нийслэлийн нутаг дэвсгэрийн дөрөвний нэг буюу 116.2 мянган га газар ойн санд хамаарагддаг бөгөөд үүний 82.6 га талбай ой модоор бүрхэгдсэн байдаг. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Өвөр Гүнтэд ойн сангийн, бүр тодруулбал нийслэлийн ногоон бүсийн ойд хамаарах газарт Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6, 29 дүгээр зүйлийн 29.1.10 дахь заалтуудыг тус тус зөрчин олгосон газар эзэмших эрхийг Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамжаар хүчингүй болгосон байна. Цаашид нийтийн эрх ашгийг хангах, байгаль орчноо хамгаалах үүднээс холбогдох байгууллагуудтай хамтран Ойн тухай хууль, Усны тухай хууль болон бусад хууль, тогтоомжийг зөрчин олгосон газар эзэмших, ашиглах эрхийг цуцлах, ой дотор барьсан хашаа, байшингуудыг хуулийн дагуу буулгаж газар чөлөөлөх, шийдвэр гаргасан албан хаагчдад хариуцлага тооцох, нэмж хууль бус шийдвэр гаргуулахгүй байхад анхаарал хандуулж, хяналт тавин ажиллана.

May be an image of grass and tree

Санал болгох мэдээ

“Өгөөж чихэр боов” ХХК-ийн ерөнхий захирал С.Түмэнгэрэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим байгуулагдсаны түүхт 65 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч …