“Алматы-2021”:ОУХМ М.Цогтгэрэл мөнгө, З. Сумъяабазар, Д. Хүдэрбулга нар хүрэл медаль хүртлээ

“Алматы-2021” чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 61, 74, 84, 92, 125 кг-ын жингийн барилдаанууд явагдаж, манай тамирчид 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ.

-74 кг-ын жинд 2014 оны өсвөр үеийн ДАШТ болон Азийн аваргад үзүүрлэсэн “Хангарьд” спорт клубийн тамирчин ОУХМ Занданбудын Сумъяабазар эхний хүрэл медалийг авчирлаа.

Тэрбээр шөвгийн наймд дэлхийн аварга Японы Такүто Отогүрогийн төрсөн ах, өсвөр үеийн ДАШТ-ий хошой хүрэл медальтай Кейсүкэ Отогүрог 4:2-оор ялсан ч хагас шигшээд 2019 оны ДАШТ-ий мөнгөн медальт, Азийн аварга, нутгийн бөх Нуркожа Кайпановт 2:4-өөр ялагдсан. Гэвч хүрэл медалийн төлөө Кыргызстаны Мансур Сиргак Уулуг 4:1-ээр ялж, шагналын тавцанд гарсан байна.

-Харин 23 хүртэлх нас, насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий хүрэл медальт, “Хангарьд” спорт хорооны тамирчин ОУХМ Мөнхбаатарын Цогтгэрэл өнгөрсөн жилийн медалийн өнгөө хувиргаж үзүүрлэв.

Тэрбээр шөвгийн наймд БНСУ-ын Гвон Хек Бумыг цэвэр, хагас шигшээд өсвөр үеийн дэлхийн аварга, залуучуудын Азийн аварга Казахстаны Эльхан Ассадовыг 7:2-оор тус тус ялж шигшээд шалгарсан. Харамсалтай нь алтан медалийн төлөөх барилдаанд 23 хүртэлх насны дэлхийн хошой аварга, Ираны Камран Гасемпурт оноогоор цэвэр (0:10) ялагджээ.Д

Мөн энэ өдөр чөлөөт бөхийн ОУХМ Доржхандын Хүдэрбулга 125 кг-ын жинд Узбекистаны Амиржон Нутфуллаевыг туршлага заан оноогоор (10:0) цэвэр ялснаар Алматыгийн дэвжээнд манай эрэгтэй бөхчүүдийн хоёр дахь хүрэл, гурав дахь медалийг авчирлаа.

Энэ нь Д.Хүдэрбулгын Азийн аваргаас хүртсэн зургаа дахь медаль болж байна. Тэрбээр өмнө нь тивдээ 2014 онд алт, 2020 онд мөнгө, 2012, 2013, 2016 онуудад хүрэл медаль хүртсэн юм.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …