Шадар сайд С.Амарсайхан тусгаарлан эмчлэх эмнэлгүүдийн бэлтгэл ажлыг шалгав

Коронавирусын  халдвараар өвчилсөн иргэдийг эмчлэх,  эмнэлгийн тусламж үйлчилгээг өргөтгөх зорилгоор  АШУҮИС-ийн “Монгол-Японы эмнэлэг”,  Төрийн Тусгай Албан Хаагчдын Нэгдсэн Эмнэлэг болон бусад эмнэлгийн орыг чөлөөлж хүндэвтэр, хүнд өвчтөнийг эмчлэх шийдвэрийг Улсын Онцгой комиссын хуралдаанаар шийдвэрлэсэн.

Энэ хүрээнд   Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан халдвараар өвчилсөн иргэдийг тусгаарлан эмчлэх эмнэлгүүдийн  бэлтгэл ажлыг шалгаж ажиллалаа.

 АШУҮИС-ын оюутны 3 дугаар байрыг эмнэлгийн зориулалтаар ашиглаж, 450 иргэнийг хүлээн авахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

 Шадар сайдын зүгээс эмнэлгийн зориулалтаар ашиглаж байгаа эдгээр газруудын ариутгал халдваргүйжүүлэлт, эм эмнэлгийн хэрэгслийн нөөц, хүчилтөрөгчийн хангамж нийлүүлэлтэд онцгой анхаарч ажиллахыг  нийслэлийн Эрүүл мэндийн газарт даалгалаа.

АШУҮИС –ийн Монгол-Япон эмнэлэгт хүчилтөрөгчийн аппарат суурилуулсан бөгөөд  коронавирусын халдвараар өвчилсөн маш хүнд өвчтөнүүдийг  хүлээн авч эмчилж байна.


Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …