Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.04.23/ 11:00 цагийн мэдээллийг ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр өглөө.
ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:Сүүлийн 24 цагт 10109 хүнээс шинжилгээ авахад 1264 тохиолдол илэрлээ. 486 хүн эмнэлэг болон гэрийн хяналтаас эдгэрч гарчээ.
Улаанбаатар хотод 1103, хөдөө орон нутагт 160 тохиолдол бүртгэгдлээ. 8 хүн нэн хүнд хэлбэрээр нас барлаа. 66 настай эрэгтэй, 57 настай эрэгтэй, 94 настай эрэгтэй, 81 настай эрэгтэй, 60 настай эрэгтэй, 56 настай эмэгтэй, 62 настай эрэгтэй, 62 настай эмэгтэй нас барлаа.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 4127 хүнээс 2338 хөнгөн, 1374 хүндэвтэр, 351 хүнд, маш хүнд 64 хүн байна. Гэрийн хяналтад 6763 хүн байна. 2700 хүн гэрээр тусгаарлагдах уу, эмнэлэгт хэвтүүлэх үү гэдгийг тандалт судалгааны ажил хийгдэж байна.
Одоогоор улсын хэмжээнд 649236 хүн вакцины эхний тунд хамрагдсан. Харин вакцины 2-р тунд 64469 эмч эмнэлгийн ажилчид хамрагдаад байна. 18-аас дээш насны иргэдийг вакцины 2-р тунд хамруулахаар 120 цэг 1800 гаруй эмч эмнэлгийн баг, явуулын 40 цэгт ажиллаж байна. 2-р тунгаа хийлгэсний дараа халдвар хамгааллын дэглэмээ баримтлах хэрэгтэй.