Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг тавдугаар сарын 08-ны 06:00 цаг хүртэл сунгалаа

Засгийн газрын ээлжит бус хурал өнөөдөр/2021.04.23/ болж бүх нийтийн бэлэн байдлын зэргийг тавдугаар сарын 08-ны 06:00 цаг хүртэл сунгах  Улсын онцгой комиссын шийдвэрийг дэмжлээ.

2021 оны 04 дүгээр сарын 23-ны байдлаар 27,956 хүн халдвар авч 69 хүн  нас барсан.  4,127 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал хөнгөн 2,338, хүндэвтэр 1,374, хүнд 351, маш хүнд 64 иргэн байна.

Улаанбаатар           24,242

Архангай                258

Баян-Өлгий             5

Баянхонгор             81

Булган                    74

Говьсүмбэр             37

Дархан-Уул             437

Дорноговь               59

Дорнод                    22

Дундговь                 39

Завхан                    129

Орхон                     336

Өвөрхангай             208

Сүхбаатар               143

Сэлэнгэ                   361

Төв                            606

Увс                            26

Ховд                         197

Хөвсгөл                    62

Хэнтий                     53 тохиолдол бүртгэгджээ.

Улсын хэмжээнд тусгаарлах 121 байранд 5,023 иргэн байна.  649,236 хүн вакцины эхний тунд, 64,469 хүн хоёрдугаар тунд хамрагджээ.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …