Өнөөдрийн чуулганаар төсөв батлахгүй бол УИХ бүрэн бүрэлдэхүүнээрээ тарна

чуулганУИХ-ын нэгдсэн чуулган 09:00 цагт эхэллээ. Чуулганаар хуулийн төслүүдийн дөрөв дэх болон эцсийн хэлэлцүүлгүүдийг хийх юм. Мөн чуулган өнөөдрийн хуралдаанаараа ирэх 2014 оны улсын төсвөө батлаж чадахгүй бол “11-р сарын 15-аас өмнө Төсвийн тухай хуулийг баталж чадахгүй бол УИХ бүрэн бүрэлдэхүүнээрээ тарах хууль”-ийн дагуу огцрох ёстой юм.

Хэлэлцэх асуудлууд:

– Монгол улсын 2014 оны төсвийн тухай,

– Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай,

– Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслийн дөрөв дэхь хэлэлцүүлгийг тус тус хийнэ.

– Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,

– Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,

– Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг тус тус хийнэ.

– Алтны ил тод байдлын тухай хуулийг үргэжлүүлэн хэлэлцэнэ.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

ТБХ 67 асуудал хэлэлцэж, нийслэлийн төсвийн талаарх ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан байна

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд …