“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тэмдэглэхгүй

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.

Зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар үүрэг, даалгавар өглөө. Тухайлбал, нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын үйл ажиллагааг эрчимжүүлж, нутгийн захиргааны байгууллагууд ажилтан, албан хаагчдаа дархлаажуулалтад бүрэн хамруулж ажиллахыг үүрэг болгов.

Мөн нийтийн тээврийн үйлчилгээг тусгай горимд шилжүүлсэнтэй холбогдуулж зорчигчдыг халдвар хамгааллын дэглэм мөрдүүлж, автобусанд тогтмол ариутгал, халдваргүйжүүлэлт хийж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэнд даалгасан.

Нийслэлд хийж байгаа инженерийн шугам, сүлжээний засвар, шинэчлэлийн ажлууд дууссаны дараа нөхөн сэргээлтийг чанар, стандартын дагуу хийлгэхэд тогтмол хяналт тавьж ажиллахыг албаныханд үүрэг болголоо.

Мөн нийслэлийн хэмжээнд орон сууцны хотхон, хорооллуудын дундах орц, гарцын асуудлыг шийдвэрлэх, тухайн хорооллын иргэд, Сууц өмчлөгчдийн холбоотой санал, солилцдог байнгын ажиллагаатай ажлын хэсгийг дүүрэг тус бүрээр байгуулж ажиллахыг даалгав.

Түүнчлэн Улсын онцгой комиссын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн санал, зөвлөмжийг үндэслэн “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг улсын хэмжээнд нийтээр тэмдэглэхгүй, тухайн өдөр үзэсгэлэн, худалдаа, олон нийтийг хамруулсан арга хэмжээ зохион байгуулахгүй байхад анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

займы быстро на карту онлайн zaymi-bistro.ru взять кредит на киви кошелёк
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
займ онлайн заявка credit-n.ru взять займ на банковскую карту

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …