Вакцины I тун хийлгээд халдвар авсан бол II тунг 21 хоногийн дараа хийлгэнэ

Эрүүл мэндийн сайдын тавдугаар сарын 7-ны тушаалаар коронавируст халдварын эсрэг вакцины дархлаажуулалтад нэмэлт зохицуулалт хийж, вакцинд хамрагдаагүй иргэдийг хамруулахаар тусгажээ.  Уг тушаалд

  • Коронавируст халдварын эсрэг вакцинд хамрагдаагүй, уг халдвараар өвчилсөн иргэдийг I, II тунгийн вакцинаар дархлаажуулалт хийнэ.
  • Коронавируст халдварын эсрэг вакцины I тун хийлгээд уг халдвараар өвчилсөн хүнд батлагдсан өдрөөс хойш 21 хоногийн дараагаас II тунгийн вакцинаар дархлаажуулна.
  • Коронавируст халдварын эсрэг вакцины I, II тунд хийлгээд өвчилсөн иргэдэд нэмэлт тунгаар дархлаажуулалт хийхгүй.
  • Коронавируст халдварын эсрэг вакцинд туйлын эсрэг заалтаас бусад шалтгаанаар хамрагдаагүй иргэдэд дахин эрүүл мэндийн үзлэг хийж, дархлаажуулалтад хамруулна гэж зохицуулалт хийсэн байна.

УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөл, Эрүүл мэндийн яамны дэргэдэх Харшил, дархлаа судлалын мэргэжлийн салбар зөвлөлөөс гаргасан зөвлөмж, Халдварт өвчин судлалын Үндэсний төвийн саналыг үндэслэн “Ковид-19”-ийн эсрэг вакцинаар дархлаажуулах ажлыг зохион байгуулж байна.

онлайн кредит на карту круглосуточно zaymi-bistro.ru займы которые дают абсолютно всем на карту круглосуточно
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
займ на карту мгновенно без отказа credit-n.ru займ на кредитную карту мгновенно

Санал болгох мэдээ

“Өсвөрийн парламент- 2025” хөтөлбөрийн нээлт боллоо

Монгол Улсын Их Хурал, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сан (НҮБХС, UNISEF), Хүүхэд, гэр бүлийн …