Отроор яваа иргэдийг вакцинжуулалтад хамруулахад аймгийн удирдлагууд анхаарч ажиллахыг үүрэг болголоо

Ковид-19 цар тахлын үед аймаг, орон нутагт авч хэрэгжүүлж буй арга хэмжээг үнэлж дүгнэх, тухайн бүс нутгийн онцлогт тохирсон мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор орон нутаг хариуцсан Ажлын хэсгүүдийг бүсчлэн байгуулжээ.

 Төвийн болон Баруун, Зүүн, Хангайн бүсийг хариуцсан Ажлын хэсгийнхэн маргаашнаас орон нутагт ажиллахаар болсныг Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан өнөөдөр аймгуудын Онцгой комиссын дарга нартай цахимаар хуралдах үеэр мэдэгдлээ.

Орон нутагт вакцин хадгалах, агуулах зориулалтын орчин нөхцлийг бэлтгэх, сайжруулах, мөн алслагдсан аймгууд руу вакцин тээвэрлэх ажлыг шуурхай, тасралтгүй үргэлжлүүлэх үүднээс ээлжийн жолооч нар гаргах, өөр аймаг, сумдад отор нүүдлээр яваа иргэдээ вакцинжуулалтад хамруулахад аймгийн удирдлагууд онцгой анхаарч ажиллах хэрэгтэй байгааг Шадар сайд онцолсон юм.

Шаардлагатай тохиолдолд баруун, зүүн хязгаар луу вакциныг онгоцоор тээвэрлэж хүргэх асуудлыг ч судалж байгаа аж. Хөдөө орон нутгийн эмнэлгүүдэд эм, эмнэлгийн хэрэгсэл, шинжилгээний оношлуур, сорьцын нөөц бүрдүүлэх, зарим томоохон төвлөрсөн газруудад PCR шинжилгээний аппарат суурилуулах, дагалдах хэрэгслээр хангах ажлыг Эрүүл мэндийн яам хариуцан ажиллаж байна.

​Улсын онцгой комиссын шийдвэрээр энэ сарын 22-ноос орон нутгийн зорчих хөдөлгөөнийг нээх болсон тул хот хоорондын хөдөлгөөнд хатуу хяналт тавих, тээврийн хэрэгслийн ариутгал халдваргүйтгэл болоод зорчигчдын халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулах үүрэг даалгаврыг 21 аймгийн Онцгой комиссын дарга нарт  үүрэг болголоо.

 Мөн ерөнхий боловсролын сургуулиа төгсөж, ЭЕШ-д бэлдэж буй сурагчдын давтлагыг энэ сарын 17-ноос тодорхой хяналт, шалгуурын дор танхимаар хэсэгчлэн өгөх, ирэх долдугаар сарын 1-4-ний хооронд ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн 18-аас дээш насны шалгуулагчдыг вакцинд яаралтай хамруулах, шалгалтын үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэмийг баримталж, холбогдох байгууллагуудтай хамтран аюулгүй зохион байгуулахыг даалгалаа гэж Монгол Улсын Шадар сайдын хэвлэлийн албанаас мэдээллээ.

займ на карту быстро онлайн zaymi-bistro.ru займ до зарплаты онлайн на карту
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
займы быстро на карту онлайн credit-n.ru взять кредит на киви кошелёк

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …