ЭМГЭНЭЛ

ЭМГЭНЭЛ

НОРЖМААГИЙН БАЙГАЛМАА

/1988-2021/

Бидний хайртай охин, халамжит хань, ачлалт ээж, ард түмнийхээ дунд “Аялагч Байгалмаа”, “Тэмээчин Байгалмаа” хэмээн хүндлэгдсэн Норжмаагийн Байгалмаа маань 2021 оны тавдугаар сарын  24-ний өдөр цэл залуухан 33 насандаа зуурдаар таалал төгсч бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

Н.Байгалмаа 1988 онд Увс аймгийн Өмнөговь суманд төрж, 1996-2006 онд Өмнөговь  аймгийн 10 жилийн дунд сургууль, 2006-2010 онд “Чингис Соосэ” Олон Улсын харилцааны их сургуулийг  Гадаад харилцаа, аялал жуулчлалын менежер мэргэжлээр төгссөн юм.

Н.Байгалмаа маань багаасаа сэргэлэн цовоо, эрч хүчээр дүүрэн, итгэл найдвараар жигүүрлэсэн, хүсэл мөрөөдлийнхөө төлөө шантаршгүй зүтгэдэг, гал дөл мэт бадрангуй, ус мэт зөөлөн, хад чулуу мэт бат дайчин, хүнлэг энэрэнгүй  онцгой нэгэн байлаа.

Даяаршлын эрин үед улс эх орон, цаашлаад дэлхийн хөгжилд хувь нэмрээ оруулж ажиллах хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн 2009-2021 он хүртэл аялал жуулчлалын салбарт амжилттай ажилласан Н.Байгалмаа маань дэлхийн 35 оронд аялсан аялагч төдийгүй уулчин хүн байлаа. Тэрээр Европ тивийн ноён оргил Эльбрус, Монгол орныхоо  Мөнхсарьдаг,  Алтай таван богд, “Найрамдал”, “Малчин”, “Хүйтний оргил”-д мөрөө гаргаж нэрээ мөнхөлсөн уулчин байсан юм.

Н.Байгалмаа эх орныхоо нэрийг олон улсад таниулах, Монголын аялал жуучлалын салбарт шинэ зам мөр гаргахаар 2017 оны арваннэгдүгээр сард Улаанбаатар хотоос Лондон хүртэл 12 мянган км замыг тэмээгээр туулахаар зориг шулуудан, өвлийн тэсгим хүйтэн, хаврын хавсарга шуурга, зуны халуун нарыг ажрахгүй туулж, 7000 гаруй км аялаад байсан юм. Английн хатан хаан хүртэл  эртний түүхт Торгоны замаар 15 улс, гүрнийг дамнан тэмээгээр аялж, Лондон хотыг зорьж яваа Монгол бүсгүйн зориг хатуужил, итгэл, хөдөлмөр зүтгэлийг үнэлэн Н.Байгалмаатай нүүр тулан уулзахаар урилга илгээжээ. Аялал жуулчлалын салбарт оруулсан түүний хувь нэмрийг үнэлэн Монголын залуучуудын холбооноос “Тэргүүний залуу” алтан медалиар шагнаж, Увс, Ховд аймаг “Хүндэт иргэн” хэмээн эрхэм шагналаа гардуулж өгч байлаа.

Үндэсний өв соёлоо эрхэмлэн дээдэлдэг үргэлж шинийг эрэхлхийлж, хийж бүтээхийн төлөө зогсолтгүй тэмцэж явдаг Н.Байгалмаа маань TV8 телевизтэй хамтран Монголд анх удаа “Говь челленж” реалити шоуг зохион байгуулж,  “Тэмээ” брендийг үүсгэн  байгуулж, богино хугацаанд үндэсний шилдэг үйлдвэрлэгчдийн нэг болж чадсан юм.

 Харамсалтай нь  түүний минь зориглож эхлүүлсэн олон төсөл хөтөлбөр, зорьж хийж байсан олон ажлууд, уртаас урт  аяллын зам энэ хүрээд өндөрлөж байна. Өв соёлоо тээж, өнө эртний түүхт Монгол Улсаа дэлхийд сурталчилж явсан нүүдэлчин удамт нүүдэлчин бүсгүй цэл залуухан насандаа тэнгэр өөд нүүн одлоо.

 Түүний туулж өнгөрүүлсэн амьдрал дардан шулуун байгаагүй, дандаа аз жаргалаар бялхаж байгаагүй. Гэхдээ тэр зовлон бэрхшээл бүрийг амжилттай даван туулж, зорилгоосоо ухрахгүйгээр урагш алхаж хамт олондоо, ард түмэндээ итгэл найдвар бэлэглэж, бусдыг ирлэж, хурцалж амьдарсан юм. Тэр байгаль дэлхийтэйгээ хүйн холбоотой, эх болсон газар шороо, энэ л нутаг усандаа халуун хайртай, жинхэнэ эх оронч сэтгэлтэй, Монгол хүн байсан юм.

Тэнгэр өөд дүүлж, оргил өөд тэмүүлж, өөдрөг урам зориг дүүрэн амьдарч явсан он жилүүдээр тань бид үргэлж бахархаж явах болно. Хийж амжаагүй ажлууд, эхлүүлсэн төсөл хөтөлбөрүүдийг тань үргэлжлүүлэн хийхийн төлөө бид хичээн зүтгэх болно.

Хүнд, хэцүү энэ өдрүүдэд сэтгэлийн дэм хайрлаж, туслаж дэмжиж, бидний уй гашууг чин сэтгэлээсээ хуваалцаж байгаа бүхий л хүмүүст чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Талийгаачийн маань гэгээн дүр, гэрэлтсэн инээмсэглэл, хийж бүтээхийн төлөөх уйгагүй зүтгэл бидний сэтгэл зүрхэнд үүрд дурсагдан үлдэх болно.

Талийгаачийн ээж, гэр бүл, үр хүүхэд, ах дүү, найз нөхөд

online кредит на карту zaymi-bistro.ru онлайн кредит без процентов на карту
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
быстрый займ на карточку credit-n.ru займ на длительный срок онлайн

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …