Улаанбаатарт 21-23 хэм дулаан байна

Дохио!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Говь-Алтайн нутаг, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговь, Дундговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.

Малчид, иргэд, тариаланчдын анхааралд: Өнөөдөр нутгийн баруун хагаст, маргааш төв болон зүүн аймгуудын нутгаар бороо, нойтон цас, цас орж цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурч, эрс сэрүүсэхийг онцгойлон анхааруулж байна.

2021 оны 05 дугаар сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 8-13 метр, баруун, төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж шороон шуурга шуурна.

Агаарын температур: Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар сэрүүсэж 0-5 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон-Сэлэнгийн сав газраар 16-21 хэм, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 29-34 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 21-23 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 22-24 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Өдөртөө 20-22 хэм дулаан байна.

онлайн кредит на киви кошелёк zaymi-bistro.ru займ на киви кошелек без отказов мгновенно
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
микрозайм без залога credit-n.ru деньги онлайн займ на банковскую карту

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …