Чихэрлэг ундаа тогтмол уудаг хүүхдүүд намхан бас бүдүүн болдог

Бүх төрлийн чихэрлэг ундаанд агуулагдах үндсэн найрлага нь сахар буюу түргэн задардаг энгийн нүүрс-ус байдаг. 100мл ундаанд дунджаар 12гр сахар агуулдаг бол 500мл нэг савтай ундаанд 60 гр сахар буюу 12 ширхэг ёотон агуулна гэсэн үг. Уг нь хүн идээ, ундаагаараа уураг, өөх тос, нүүрс-ус, эрдэс, амин дэм зэрэг шимт бодис авах учиртай. Гэтэл чихэрлэг ундаанд хүний биед тустай шимт бодис байдаггүй. Харин хоосон илчлэг өгөх сахар л агуулна. 60гр сахар 240ккал илчлэг үүсгэдэг. Энэхүү илүүдэл илчлэгийг бүрэн шатаахын тулд 20 мин тасралтгүй гүйх шаардлагатай болно. Харин шатааж чадахгүй бол илчлэг нь илүүдлээр нөөцлөгдөнө. Нөөцлөгдөхдөө бодисын солилцооны хувиралд орж триглицерид буюу өөх болж хэвлий, арьсан доор, дотор эрхтнүүдэд байршиж хадгалагдана. Хүн амын хоол тэжээлийн байдал үндэсний V судалгааны дүнгээр 2011-2017 оны хооронд Монгол хүүхдүүдийн дунд илүүдэл жин, таргалалт 7 дахин нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл 6-11 насны 3 хүүхэд тутмын 1 нь илүүдэл жин, таргалттай болжээ.

ЧИХЭРЛЭГ УНДАА ХООЛНЫ ДУРШИЛ БУУРУУЛЖ, ДОНТОЛТ ҮҮСГЭДЭГ

Чихэрлэг ундаанд агуулагдах сахароз нь уусан даруйд хоол боловсруулах замд түргэн шимэгдэж цусанд глюкоз болон хүрнэ. Цусанд дахь глюкозын хэмжээ нэмэгдсэн үед нойр булчирхайгаас инсулин даавар ялгардаг. Инсулин нь цусан дахь глюкозыг эсрүү нэвтрүүлэх түлхүүр үүрэг гүйцэтгэхээс гадна өөхөн эдээс лептин дааврын ялгарлыг дэмжинэ. Лептин даавар тархины гипоталамус хэсэгт очиж цадалтыг үүсгэнэ. Иймд чихэрлэг ундаа уусан дариуд цадалт үүссэнээр хоолны дуршил буурдаг хэрнээ чихэрлэг зүйл нэмж хэрэглэх дуршил нэмэгдэж донтолт үүснэ. Үүний учир нь өнөөх сахарын нөлөөгөөр тархинд домамин хэмээх биологийн идэвхит нэгдэл үүсч мэдрэлийн эсэд очиж нөлөөлснөөр амтнаас авах таашал мэдрэмж үүснэ. Сахарнаас таашал авдаг репепторын тоо нэмэгдсэнээр мэдрэлийн эс тэрхүү допаминаа нэхэж эхэлдэг байна. Ийнгээд л чихэрлэг ундаа уумаар санагдах болно доо. Нэмж хэлэхэд архинд донтох, тамхинд донтох нь сахаранд донтохтой яг ижил механизмаар өрнөнө. Иймд архи, тамхинд донтох чихэрлэг ундаанд донтох нь агаар нэг юм.

Өсөж бойжиж яваа хүүхдэд уураг, өөх тос, нүүрс-ус, эрдэс, амин дэм агуулсан шим тэжээллэг хүнс ус агаар мэт хэрэгтэй. Гэтэл чихэрлэг ундаанд донтсоноор хоолны дуршил буурч шим тэжээлийн дуталд орж эхэлдэг. Үүний нөлөөгөөр өсөлт удааширч, булчингийн масс буурч эхэлдэг.

ОНЦГОЙ ТАТВАР НОГДУУЛАХ ЗАМААР ЧИХЭРЛЭГ УНДААНЫ ХЭРЭГЛЭЭ БУУРДАГ

Монгол улсын 10-64 насны хүн амын 70 хувь нь чихэрлэг ундаа, 69 хувь нь хийжүүлсэн ундаа, 45 хувь нь цай, кофендоо сахар нэмэлтээр хэрэглэдэг болохыг АШУҮИС-ийн Нийгмийн Эрүүл Мэндийн сургуулийн судлаачид “Монгол улсын хүүхэд, насанд хүрэгчдийн чихэрлэг ундааны хэрэглээ” судалгаагаар тогтоожээ. Мөн тус судалгаагаар Монгол улсад нэг жилд 210 сая литр сахартай ундаа худалдаалагдаж, сахартай ундааг худалдан авахад 522 тэрбум төгрөг зарцуулагдсан бөгөөд нэг хүнд хоногт 367 мл, сард 11.1 литр чихэрлэг ундаа ногдож байгааг тайландаа тусгажээ.

Хүн амын дундах халдварт бус өвчлөлийн эрсдэлийг бууруулах зорилгоор чихэрлэг ундаанд 20 хувийн онцгой татвар ногдуулах нь зүйтэй гэж ДЭМБ-аас зөвлөдөг. Одоогийн байдлаар дэлхийн 32 орон чихэрлэг ундаанд онцгой татвар ногдуулдаг байна. Мексик улсын Засгийн газар 2014 оноос эхлэн чихэрлэг ундаанд 10 хувийн онцгой татвар (литр тутамд 1 песо) ногдуулжээ. Энэхүү бодлогыг хэрэгжүүлж эхэлснээс хойшхи 1 жилийн хугацаанд нийт хүн амын чихэрлэг ундааны хэрэглээ 12 хувиар буурсан бол бага орлоготой өрхүүдийн хэрэглээ 17 хувиар буурчээ.

Монгол улсад чихэрлэг ундаанд 20 хувийн онцгой татвар ногдуулахад онцгой татварын орлого зөвхөн нэг жилд 98.4 тэрбум төгрөг байх ба жилд нэг хүнд нэг хүнд ногдох чихэрлэг ундааны хэрэглээг 22.8 литрээр бууруулах боломжтой гэсэн тооцоог “Чихэрлэг ундаанд татвар ногдуулах эдийн засгийн тооцоолол” судалгаагааг АШУҮИС, Нийгмийн Эрүүл Мэндийн Сургуулийн судлаачид хийсэн байна.

Чихэрлэг ундааны хэрэглээгээ бууруулья!

Хүндэтгэсэн,

Цахим Эмч

займ онлайн заявка zaymi-bistro.ru взять займ на банковскую карту
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
кредит 24 онлайн займ credit-n.ru займ на киви кошелек онлайн срочно

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …