Тамхинаас гарахад туслах бэлдмэлүүд

Дэлхийн хэмжээний томоохон асуудал бол тамхидалт юм. Дэлхий нийтээрээ хэт тамхидалттай тэмцэж байгаа билээ. Манай улсад ч тамхидалтын тоо нийт хүн амийн тоотой харьцуулахад хэт өндөр байдаг таагүй үзүүлэлт бий. Тамхинаас гарах олон арван арга байдаг. АНУ-ын эрдэмтэд нэгэн шинэ судалгааны ажлын үр дүнгээ тайлагнаж нотолжээ. Энэ юу гэвэл тамхи татах зуршлыг бууруулах улмаар тамхинаас гаргах хоол хүнсний ач тусын талаарх судалгаа байжээ. Эрдэмтэд тамхи татдаг 3000 хүн дээр уг судалгааг хийсэн байна.

Тэдний судалгааны гол суурь нь ямар хоол хүнсний бүтэц тамхины хорт бүтэцтэй харшилж тамхи татах зуршил буурах улмаар тамхи татахыг жигших зуршилтай болгох талаар судалсан байна. Өөрөөр хэлбэл судалгаагаар гаргасан хоол хүнсийг идсэний дараа тамхи татах үед тамхины амт энгийн үеийнхээс илүү таагүй, муухай, нэг ёсны аймшигтай гашуун амтагддаг байна.

Үүнд:

1. Цэвэр ус, жимсний цэвэр шүүс

2. Жимс жимсгэнэ ялангуяа алим, гадил

3. Цагаан идээ үүний дотор сүү, бяслаг, тараг

4. Хүнсний ногоо үүний дотор лууван, майлз

5. Самар, арвай буудай

6. Элэг болон мөөг

Дээрх хүнсний бүтээгдэхүүнүүдийг аль болох шинэхэн нь өглөө, өдөр, оройн хоолны дараа болон тамхи татахын өмнө тогтмол идэж заншаарай. Ингэснээр таны тамхи татах хүсэл бага багаар буурах болно. Учир нь эдгээр хүнсний бүтцэд тамхины бүтэцтэй зохицдоггүй орц найрлага агуулагдсан байдаг ба эдгээр хүнсийг идсэний дараа тамхи татаж хүний биед орж ирсэн тамхины хорт бодисыг хүнсний найрлага хүлээн авдаггүй улмаар эсэргүүцэх нөлөө үзүүлдэг байна.

Ингэснээр тамхи татах бүрт тамхины амт улам гашуун, хатуу, муухай, өмхий мэт санагдаж дотор муухайрах, толгой эргэх, тамхи татах зуршил буурах, татах хэмжээ багасах зэрэг үр дагаврууд гарах болно.

Тамхинаас гаргах овьёосны хандыг бэлтгэх арга

Хоолны халбага овьёосыг 2 цайны аяга буцалсан халуун усанд хийж таглаад хонуулна. Маргааш өглөө, өдөр, оройн хоол ер нь хоол идэх бүрийнхээ дараа уг хандаас бага багаар ууж оройн 20.00 цаг гэхэд ууж дууссан байх ёстой. Ууж дуусаагүй бол 20.00 цагаас хойш битгий уугаарай. Энэ бол тамхинаас гаргах хамгийн хүчтэй ханд юм.

Жүржийн ханд

Цайны аяга цэвэр жүржийн шүүсэнд 1 цайны аяга тартарын тос хийж сайтар хольсны дараа орой унтахын өмнө ууна. Маргааш өдрийн турш танд тамхи татах хүсэл төрөхгүй, татсан ч таагүй мэдрэмж төрөх болно.

Улаан лоолийн шүүс

Тамхи татахын өмнө 1 цайны аяга улаан лоолийн цэвэр өтгөн шүүс уух эсвэл 1 хоолны халбага улаан лоолийн сүмс дангаар нь болон хоолтойгоо хольж идсэний дараа тамхи татах зуршил буурдаг аж.

Ус уух

Та тамхинаас гарахыг хүсч байгаа бол хаа явсан газраа савтай цэвэр ус авч явж, байнга ууж байгаарай. Цэвэр усанд тамхинаас гаргах хүчтэй эрдэс бодис байдаг тул байнга ус ууснаар тамхи татаж хэмжээ багасах улмаар тамхинаас гарах эхний алхам болдог.

Харин доорх хүнсний жагсаалтаас татгалзах хэрэгтэй. Доорх хүнс нь тамхи татах зуршлыг өдөөгөөд зогсохгүй тамхины найрлагатай гайхалтай зохицож тамхинд улам донтуулдаг байна.

Үүнд:

1. Кофе

2. Согтууруулах ундаа, архи, пиво, дарс

3. Махан хоол

4. Хийжүүлсэн ундаа

онлайн кредит на карту круглосуточно zaymi-bistro.ru займы которые дают абсолютно всем на карту круглосуточно
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
онлайн займ на киви кошелёк срочно credit-n.ru займ без процентов на карту мгновенно

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …