Ерөнхийлөгч Х.Баттулга Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр тохиож буй Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭНД:

“Монголын бүх хүүхэд, багачуудад Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе!

Бидний ирээдүй болох 1.2 сая хүүхэд ихийг сурах, эзэмших, эх орондоо тусыг бүтээх эрмэлзлээр жигүүрлэн өсөж бойжиж байна. Монгол Улсыг дэлхийн дайдад байр сууриа тамгалсан орчин үеийн хүчирхэг улс болгон хөгжүүлэх зам, гэрэлт ирээдүйг шинэ үеийн хүүхэд, залуучууд Та нар дархална. Том мөрөөдөл тээж, томоор сэтгэж сураарай, дүү нар минь.

Хүсэл мөрөөдлөө бодит болгох хамгийн дөт, шулуун зам бол боловсрол гэдгийг үргэлж санаж, мэдлэг чадвараа байнга төгөлдөржүүлэх, нээлттэй сэтгэж, бусдад бодол санааг ойлгуулах, бусдыг ойлгох харилцааны чадварт шамдан суралцахыг хүүхдүүд Та нартаа аминчлан захья.

Хүүхэд, багачуудын сурах, боловсрох хүслийг дэмжин тэтгэх, эрхийг хамгаалах, эрүүл, аюулгүй нийгэмд өсөн торних нөхцөлийг нь бүрдүүлэх, хүүхдэд ээлтэй нийгмийн бодлого боловсруулан хэрэгжүүлэх нь Монгол төрийн хэнтэй ч хуваалцашгүй үүрэг юм. Боловсрол, хүүхэд хамгааллын асуудал хариуцсан төрийн бүх шатны ажилтнууд өдөр бүрийг Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр хэмээн санаж ажиллах учиртай. Хүүхдийн эрхийг хамгаална, тэднийг дэмжинэ гэдэг Монголын ирээдүйг хамгаалж байгаа юм.

Монгол Улсын гэрэлт ирээдүйг төрүүлж, өсгөж буй аав ээж, гэр бүлийнхэнд нь Хүүхдийн баярын мэндийг дахин дэвшүүлж, сайн сайхныг хүсэн ерөөе.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улсын ирээдүй тунгалаг, гэрэл гэгээтэй байх болтугай” гэжээ.

быстрые кредиты с плохой кредитной историей zaymi-bistro.ru займ на карту сбербанка мгновенно
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
быстрый кредит без проверок credit-n.ru кредит под 0 на карту

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …