“Азанд итгэсэн” хүүхдийн баяр

Өчигдөр 6 сарын 1 буюу хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болж өнгөрлөө. Товчхондоо бидний нэрлэж, тэмдэглэж хэвшсэн хүүхдийн баярын өдөр. Цар тахлын нөхцөлөөс хамаараад энэ жилийн хүүхдийн баярыг хүмүүс олноор цуглаж тэмдэглэхгүй байх шийдвэр гарсан учраас айл өрх бүр, аав ээж бүхэн гэр зуураа хүүхдүүдээ баярлуулж, бэлэг сэлт авч өгөх зэргээр тэмдэглэн өнгөрүүллээ. Ийм нөхцөлд Үндэсний телевиз нэг өдрийн бүтэн эфирээ хүүхдэд зориулан гаргасныг эс тооцвол бусад олон арилжааны телевизүүд хүүхэд үзэх контент бараг бэлтгэсэнгүй гэхэд хилсдэхгүй.

Хамгийн сонирхолтой хүүхдийн баярын энэ өдрийг мөнгө олох аргаа болгосон арга хэмжээ арилжааны хэд хэдэн телевизийн эфирээр нэгэн зэрэг оройн 18:00 цагаас шөнийн 00:00 цаг хүртэл үргэлжлэв.

Цар тахлын цаг үед амар хялбар аргаар мөнгө олох арга болтлоо хөгжсөн ТВ сугалаа нэртэй “санхүүгийн луйвар” хүүхдийн баярын өдөр айл бүрийн хоймор заларч, бөөн бөөн хонжвор амлаж, олны танил жүжигчдээр хөтлүүлж, хандивын нэрээр дуучид дуулна.

Сугалаан доторх сугалаа

Өнгөрсөн шинэ жилээр Соёлын яамнаас санаачлан телевизийн шууд эфирээр хандивын тоглолт зохион байгуулж, шинээр байгуулсан Хүүхдийн төлөө фонд ТББ-ын дансанд нэг шөнийн дотор 2 тэрбум гаруй төгрөг цугларсан нь олон хүнд ийм аргаар мөнгө олж болох юм байна гэсэн сэдлийг төрүүлсэн бололтой.

Гэхдээ тэдний арга илүү нарийсаж шууд хандив гуйх байдлаар биш урлагийн тоглолт зохион байгуулах, хүнд зайлшгүй хэрэгцээтэй зүйлсийг багтаасан сугалааг сурталчлах, хонжвор амлах, улмаар сугалаа авахуулах нэрээр дансандаа мөнгө шилжүүлэх байдлаар үргэлжлэх аж.

Өчигдөр гэхэд арилжааны 5 телевиз эфирийн хөтөлбөрөө таслан байж явуулсан “Монгол сугалаа” гэхэд 6 сарын 25-нд Ланд Круйзер 200 автомашин хоёр ширхэг, Хоёр өрөө байр -1 ширхэг тэргүүтэй олон хонжворын азтанаа шалгаруулах ёстой боловч тухайн орой худалдан авсан сугалаагаараа хүүхдийн баярт зориулан тусгайлан бэлтгэсэн Тоёото Аква автомашин, унадаг дугуй зэрэг тусгай азтан болох боломжтой гэдгийг хөтлөгч нь байн байн зарлана. Товчхондоо сугалаан дотор бас сугалаа зарлаж байх юм.

Мөн энэ сугалаануудаар 6 сарын 25-нд болох үндсэн том тохиролд орох боломжтой л гэнэ. Нэг сугалааг 20 мянган төгрөгөөр худалдан авах учиртай бөгөөд 3 ширхгийг авбал нэмж нэг үнэгүй, 5 ширхгийг авбал +2 үнэгүй ч гэх шиг.

Сугалаа авагсдын утасны дугаар телевизийн дэлгэцнээ урссаар, хөтлөгчид сугалаа авч мөнгөө дансанд шилжүүлэхийг уриалсаар…

Нэмээд хэлэхэд хандивын тоглолтод орж байгаа нэртэй ч бүх уран бүтээлчид сугалаа эрхлэгчээс зардлаа гаргуулж байгаа гэдэгт мөрийцсөн ч болно. Учир нь тэд үнэгүй дуулж, хөтөлдөггүй гэдгийг бид мэднэ.

Азанд итгэсэн Монголчууд

Хүн сайхан амьдрахын тулд хөдөлмөрлөх учиртай. Мэдээж аз гэж байдаг л байх. Гэхдээ 100-ний хэдэн хувь вэ, Та тооцоолоод үзээрэй 6 цагийн шууд эфирийн турш тасралтгүй урсах утасны дугаар бүр тань шиг 20 мянган төгрөгөөр сугалаа авсан гэсэн үг бөгөөд азын хонжвор тоотой. Бүр ихдээ 100 ширхэг хонжвор байлаа гэхэд лавтай 10000 хүн оролцсон гэхэд таны хонжвор авах магадлал 1 %, 20000 иргэн оролцсон бол, таны хожих магадлал 0.5%. Зөвхөн шударга болно гэж үзэхэд ийм магадлалтай. Тэгээд ч сугалааг дагасан элдвийн л юм сонсогддог.

Гэтэл бид гэр бүлдээ, үр хүүхдэдээ зарцуулах 60-100 мянган төгрөгөөр сугалаанд оролцож, азаа үзнэ хэмээн үргүй зардал гаргах. Бушхүүгийн үлгэр кинонд гардаг шиг Лусын хаанаас шагай бэлгэнд аваад дэрлээд хэвтсэн Бушхүү өглөө өргөө гэрт сэрж, үзэсгэлэнт хатан дэргэд нь сууж, үүдээр нь дүүрэн адуу малтай болсон байдаг шиг үлгэрийг бид одоо ч хүлээсээр. Нэг л өдөр сугалаанд хожоод саятан болчих юм шиг, нэг л өдөр азтан болоод сайхан амьдарчих юм бид шиг сэтгэсээр. Бидний энэ сэтгэлгээ сугалаа нэртэй “санхүүгийн луйвар”-ыг тэжээн тэтгэж байна.

Ерөөсөө ажил хийхээ болиод сугалаа зарлаад амьдардаг юм билүү

Сугалааг хэн, хэрхэн хянах вэ- Асуудал дагуулсан асуулт

Цар тахлын энэ цаг үед борооны дараах мөөг шиг олширсон зүйл бол элдэв янзын сугалаа. Ингэхдээ иргэдийн итгэлийг төрүүлэхийн тулд телевизийн эфирийг тасалдуулан, хүүхдийн баярын өдрийг ашигладаг болж.

Монгол улсад амьдарч байгаа хэн хүн аливаа хэлбэрээр ашиг олж байгаа бол улсад татвар төлөх ёстой, өнөөгийн татварын хуулийн зарчмаар бол ААН, компаниуд өөрсдөө улирал тутам татварын тайлан гаргадаг. Гэхдээ сугалааны “бизнес” эрхэлж байгаа ААН-үүдийн дансыг тэр мөчөөс татварын газар хяналтад авч ажиллах нь зүйтэй. Тэгээгүйгээс болж сугалааны орлогыг өөр тийш нь шилжүүлдэг, зувчуулдаг, адаг сүүлд нь анх зарласан хонжвороо өгдөггүйд хүрдэг, шатсан, дампуурсан гээд юун улсад татвар төлөх мантай “гэзэг ороогоод” усанд хаясан чулуу шиг алга болох явдал гардаг.

Мөн энэ төрлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа компани, аж ахуйн нэгжийн сугалаатай холбоотой бүх зардлыг олон нийтэд ил болгох хуулийн зарчмыг нэвтрүүлбэл зохилтой. Учир нь тэнд цугласан мөнгө олон нийтийн учраас иргэд олон нийт хонжворт, татварт, үйл ажиллагаанд хэдэн төгрөг зарж, ямар ашиг олсныг мэдэж байх учиртай.

Ингэж хэмээнэ сугалаа нэртэй зарим “санхүүгийн луйвар”-ыг бид багасгаж чадна.

мгновенный кредит на карту онлайн zaymi-bistro.ru беспроцентный займ онлайн на карту
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
манимен займ онлайн credit-n.ru займ на киви без привязки карты

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …