Монголбанк: Хоёр нөхцөлийг зэрэг хангасан зээлдэгчийн муу түүхийг Зээлийн мэдээллийн санд тусгахгүй

Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг зөөлрүүлэх багц арга хэмжээг Монголбанкнаас авч хэрэгжүүлж байна.

Төв банк санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах, санхүүгийн салбарт хуримтлагдсан эрсдэлийг бууруулж, цар тахлын дараах “Их сэргэлт”-ийг зорин дараах 2 нөхцөлийг зэрэг хангасан зээлдэгч, төлбөр хариуцагчийн зээлийн мэдээллийг лавлагаанд тусгахгүй байхаар Зээлийн мэдээллийн санд тохируулга хийх шийдвэрийг гаргалаа. Үүнд:

-Монголбанкны зээлийн мэдээллийн санд нэгээс дээшгүй хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн түүхтэй байх,
-Хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн ангилалд орсон зээл, төлбөр нь 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө бүрэн төлөгдсөн байх

Монголбанкнаас гаргасан шийдвэр нь 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжих бөгөөд анхаарал хандуулах (хугацаа хэтэрсэн) болон чанаргүй зээлийн ангилалд орсон зээл, өр төлбөрөө 2021 оны 6 дугаар сард багтаан бүрэн барагдуулсан тохиолдолд дээрх арга хэмжээнд хамрагдах боломжийг иргэн, аж ахуйн нэгжид олгож байгаа болно.

МОНГОЛБАНК

займ на карту быстро онлайн zaymi-bistro.ru займ до зарплаты онлайн на карту
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
кредит онлайн на карту долгий срок credit-n.ru онлайн кредит круглосуточно

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …