Дэлхийн чансааны оноо олгох бөхийн төрлүүдийн оноо олгох олон улсын “А” зэрэглэлийн “Poland Open” тэмцээн зургадугаар сарын 8-14-нд Польшийн нийслэл Варшавт болно. Манай улсаас гурван бүсгүй гавьяат тамирчин, дасгалжуулагч З.Дүвчингийн удирдлага дор тус тэмцээнд хүч үзэхээр өнөөдөр эх орноосоо мордов.
Багийн бүрэлдэхүүнд олимпийн хүрэл медальт, ДАШТ-ий хошой алт, нэг мөнгө, хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, ДАШТ-ий нэг мөнгө, гурван хүрэл медальт, Гавьяат тамирчин О.Насанбурмаа нар 68 кг-ын жинд, ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Э.Сумьяа 53 кг-д хүч үзнэ.
“Токио-2020” олимпийн наадмын өмнөх сүүлийн сорилт тус тэмцээний жин бүрийн аваргууд 10 мянган швейцар франк, мөнгөн медальтнууд 7000, хүрэл медальт бөх 3000 швейцар франкийн шагнал хүртэх юм.