Ойрын хавьтлуудад шинжилгээ хийх, зөвлөмж, тусламж үзүүлэх явуулын баг ажиллаж эхэллээ

Коронавируст халдварын цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээг зохион байгуулах ажлыг эрчимжүүлэх чиглэлээр дүүрэг бүрд ажиллаж байгаа тандалт, хариу арга хэмжээний багт үйлчлэх автомашины тоог нэмэгдүүлэхээр Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабаас шийдвэрлэсэн. Энэ ажлын хүрээнд хариу арга хэмжээний багийн хүчин чадал, иргэдэд хүрэх хүртээмжийг нэмэгдүүлж, сургуулийн хүүхдийн автобуснуудыг ашиглахаар боллоо.

Коронавирусийн халдвар авсан болон халдварын шинж тэмдэг илэрсэн иргэнд шаардлагатай тусламж, үйлчилгээ үзүүлэх тандалт, хариу арга хэмжээний багууд нэмэлтээр ажиллаж эхэллээ. Энэхүү явуулын эмнэл зүйн баг нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтлуудад шинжилгээ хийх, зөвлөмж өгөх, үзлэг, тусламж үзүүлж ажиллах юм.

Өнөөдрийн байдлаар дүүргүүдэд 20 автобус буюу явуулын эмнэл зүйн 20 баг ажиллаж байна. Цаашид явуулын тандалт, хариу арга хэмжээний багт ажиллах автобусны тоог нэмэгдүүлж, иргэдэд хүрэх хүртээмжийг нэмэгдүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа юм.

быстрый займ на карточку zaymi-bistro.ru займ на длительный срок онлайн
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
вивус займы credit-n.ru займ на карту без отказа без проверки

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …