Нийслэлийн 6 дүүрэгт 40 автобусыг нэмэлтээр гаргаж, иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлнэ

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цар тахлын нөхцөл байдал, хариу арга хэмжээний явц болон вакцинжуулалтын асуудлаар УОК-ын Шуурхай штабт ажиллалаа.

Нийслэлийн хэмжээнд эмнэлзүйн 53 баг ажиллаж, цар тахлын халдварын хүндэвтэр болон хөнгөн зэргийн өвчтөнүүдэд тусламж үйлчилгээ үзүүлж байна.

Нийслэлийн 6 дүүрэгт 40 автобусыг нэмэлтээр гаргаж, Ковид-19-ийн халдвараар өвчилж гэрээр эмчлүүлж байгаа иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэхээр боллоо.

Мөн гэр болон тусгаарлах байрны халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэх, ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж байгаа байдал болон гэрийн эмчилгээнд хяналт тавьж ажиллахыг Шадар сайд холбогдох албаныханд чиглэл болголоо гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

микрозайм без залога zaymi-bistro.ru деньги онлайн займ на банковскую карту
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
online кредит на карту credit-n.ru онлайн кредит без процентов на карту

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …