Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Өчигдөр буюу зургадугаар сарын 16-нд иргэдээс нийт 308 дуудлага ирлээ. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод нийт 30 иргэн хандсанаас 14 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 16 иргэнтэй оператор ажилтан холбогдож, иргэний асуусан асуултад мэдээлэл өгч ажиллалаа.
Өнөөдөр Улаанбаатар хотод явуулын найм, суурин 29 цэгт 53 багийн 306 эмч, ажилтан ажиллаж, 4337 иргэнийг дархлаажуулна. Зургадугаар сарын 16-нд нийслэлийн хэмжээнд I тунд 1166, II тунд 2764, нийт 3930 иргэнийг дархлаажуулалтад хамрууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 101 хувь буюу 964.585 нь I тунд, 89 хувь буюу 848325 нь II тунд хамрагдаад байна. Мөн 299 жирэмсэн эх дархлаажуулалтад хамрагджээ.