Т.Бэгзсүрэн:Нас баралт долдугаар сарын эхээр оргил үедээ хүрэх төлөв ажиглагдаж байна

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Коронавируст халдвар /Ковид-19/-ын эмчилгээ, эмнэл зүй, тархвар судлалын талаар Эрүүл мэндийн сайд болон Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн мэдээллийг сонслоо.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд халдварын өнөөгийн байдал, хариу арга хэмжээ, вакцинжуулалт, түүний үр нөлөө, нөөцийн бэлэн байдал, халдварын прогноз, цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр хүүхэд болон жирэмсэн эхчүүд халдвар авах нь нэмэгдэж буйг онцлоод нийт өвчлөлийн 23.3 хувьд 5-17 насны хүүхдүүд халдвар авсан байна.

Одоогоор улсын хэмжээнд 27000 эмнэлгийн ортой бөгөөд цаашид 2000 ор, үүний дотор эрчимт эмчилгээний 100 ор гаргахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Вакцины хоёр дахь тунгаа хийлгээд 14 хоносноос хойш өвдсөн хүмүүс нийт өвчлөлийн 1.01 хувийг эзэлж байгаа нь вакцин үр дүнтэй байгааг харуулж байна гэв.

Мөн Эрдэмтдийн зөвлөл хөл хорио тогтоох санал гаргасан. Гэхдээ энэ асуудлаар Засгийн газар, улсын онцгой комисс дээр яригдаагүй, Засгийн газрын зүгээс шийдвэр гаргана гэлээ.

Тэрбээр цаашид албан байгууллагын ажилчдыг 1/3-ээр ээлжээр ажиллуулах зэргээр бөөгнөрлийг багасгах хязгаарлалтын арга хэмжээнүүдийг авах нь үр дүнтэй гэдгийг хэллээ.

Т.Бэгзсүрэн: Зургадугаар сарын 25-наас 16 хоногийн хугацаатай хөл хорио тогтоовол халдварын тоо буурна

Үргэлжлүүлэн Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн, судлаач, доктор Т.Бэгзсүрэн мэдээлэл өглөө.

Тэрбээр “Эмнэлгийн ачаалал долдугаар сарын эхний долоо хоногт нэмэгдэх хандлагатай байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүний тоо өнөөдрийн байдлаар 34 мянга байгаа бол долдугаар сарын эхээр энэ тоо 40 мянга болно гэсэн таамаглал байна. Нас баралт долдугаар сарын эхээр оргил үедээ хүрэх төлөв ажиглагдаж байна.Нас баралт одоогийн байдлаар дунджаар 10‑11 бүртгэгдэж байгаа бол долдугаар сарын эхний долоо хоногт өдөрт 15-д хүрч болзошгүй.

Одоогийн хурдаар явбал өдөрт гарах тохиолдлын тоо 3,500 хүрэх нөхцөл байдал ажиглагдаж байгаа.Хэрэв зургадугаар сарын 25-наас 16 хоногийн хугацаатай хөл хорио тогтоовол халдварын тоо буурна гэсэн тооцоолол гарсан”гэлээ.

микрозайм без залога zaymi-bistro.ru деньги онлайн займ на банковскую карту
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
деньги на карту без отказов срочно credit-n.ru взять займ на карту без отказа онлайн

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …