
“Канадын баруун мужуудад хэвийн бус халуун цаг агаар тогтсон” гэж тус улсын Цаг уурын товчоо мэдээлэв. Британийн Колумб, Альберта муж, Саскачеван мужийн зарим хэсэг түүнчлэн Юконы арктикийн өмнөд нутаг болон баруун хойд нутгаар даваа гарагт 40-45 хэм хүрч халлаа. Зарим нутгаар халуун мягмар гарагаас эхлэх бол заримд нь долоо хоног дуустал үргэлжилнэ. Хохирогчдын талаар хараахан мэдээлээгүй ба тухайн бүс нутгийн эрх баригчид зохих сэрэмжлүүлгийг зарлалаа.
