ЗАР: Философийн “халз тулаан” зохион байгуулагдана

НШУСМонгол Улсын Их Сургууль,

Нийгмийн Шинжлэх Ухааны сургууль,

Философийн тэнхим

“Эмнести Интернэшнл” Олон Улсын Хүний Эрхийн Байгууллага

2013 оны 11 дүгээр сарын 20-нд Дэлхийн Философийн өдөрт зориулан философийн мэргэжлийн оюутнуудын дунд философийн халз тулаан зохион явуулах гэж байна. Тус халз тулаан нь оюутны шүүмжлэлт, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэн, дэвшүүлж буй асуудлыг ойлгох, эргэцүүлэн тунгаах, аргумент дэвшүүлэх, илтгэх, дүгнэлт гаргах чадварыг нэмэгдүүлэх, орчин үеийн нийгэм дэх философийн ойлголт, үзэл санаа түүний тусгалыг шинжлэх, ёс суртахуун, урлаг, шинжлэх ухаан, нийгмийн амьдрал, хүний эрхийн асуудал, соёлын эрх чөлөөний асуудалд шинээр асуудал дэвшүүлэх, бие даан шийдвэрлэж сурахад туслах зорилготой.

 

  1. Тохиолдол судлалын жишээнд философи шинжилгээ хийх
  2. Философийн бүтээл, киноны утга санааг шүүн тунгааж тайлбарлах
  3. Философи эх зохиолын хэсэгчлэлд текстийн шинжилгээ хийх

Олимпиад явуулах журам

  1. Оролцогч бүр философийн асуудлаарх тохиолдол судлал, эх бичгийн утга санааг тайлбарлан үндэслэгээ, дүгнэлт гаргана.

Дүгнэх журам

  1. Тохиолдол судлал, бүтээлд анализ хийсэн байдлыг дүгнэхдээ сэдвээ хэрхэн философийн үүднээс ойлгож, философичдын үзэл санаатай холбон тайлбарласан, үндэслэгээ дэвшүүлсэн, эргэцүүлэл хийсэн байдлыг харгалзан дүгнэнэ.
  2. Оролцогч баг, оюутнуудын эргэцүүлэл, илэрхийлэл, философидолтын дагуу 1 баг, уран илтгэгч 4 оюутныг шалгаруулан урамшуулна.

Жич:

  • Халз тулаан философийн мэргэжлийн анги бүхий их дээд сургуулийн оюутан оролцоно.
  • 2013 оны 11 дүгээр сарын 11-ээс өмнө бүртгүүлэн мандат авсан байна. Багийн мандат 10000 төгрөг. Нэг багт 4 хүн байна.

Холбоо барих: МУИС, НШУС, Философийн тэнхим, Хичээлийн II  байр 255 тоот, 10 цаг

Цахим шууданwisdom.sophie@yahoo.com

Утас: 98981118, 88820660, 94115411

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …