Өмнөговь аймаг наадмын төсвөө “Ковид 19” халдварыг илрүүлэх шинжилгээнд зориулна

Өмнөговь аймаг баяр наадамд төсөвлөсөн зардлаасаа “КОВИД 19” халдварыг илрүүлэх шинжилгээнд зориулахаар шийдвэрлэлээ.Мөн Өмнөговь аймгийн иргэд Файзер, Спу́тник V, Астразенека, Вероцелл дөрвөн төрлийн вакцинаас сонгож хийлгэх боломжтой болсон байна.

Энэ талаар Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж“Өмнөговь аймгийн хэмжээнд харьяаллын иргэдийнхээ шинжилгээг үнэ төлбөргүй болгож байна. Баяр наадмын зардалд батлагдсан төсвийг түргэвчилсэн оношлуур болон PCR шинжилгээг үнэ төлбөргүй болгох зардалд шилжүүлж төсвийн тодотголд оруулан батлуулах шийдвэр гаргалаа. Өдөр бүр халдварын тохиолдол бүртгэгдэж байгаа энэ цаг үед өөрийгөө хамгаалах урьдчилан сэргийлэх, илрүүлэх зэрэгт энэ шийдвэр үр дүнгээ өгнө гэж үзэж байна.

90 жилийн түүхэндээ Өмнөговьчууд бид дэлхийг хамарсан цар тахалтай нүүр тулж байна, Иймд хамтын хүчээр эсэн мэнд даван туулж энх цагтай золгохын төлөө хүн бүрийн хичээл зүтгэл чухал байна”гэж мэдэгдлээ.

онлайн займ на киви кошелёк zaymi-bistro.ru займы на яндекс деньги мгновенно
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
кредит онлайн на карту долгий срок credit-n.ru онлайн кредит круглосуточно

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …