Монголын спортын түүхэнд Гавьяат Тамирчин, Гавьяат Дасгалжуулагч гэсэн цолыг хүртсэн гуравхан эрхмүүдийн нэг, Монголын эмэгтэй жүдочдоос дэлхийн аваргаас анхны медалийг хүртэж байсан Булган аймгийн Сайхан сумын харьяат, хилийн цэргийн “Хилчин” спорт хорооны дасгалжуулагч МУГТ, МУГД Хишигбатын Эрдэнэт-Одын төрсөн өдөр өнөөдөр тохиож байна.
Сарын өмнө олон улсын жүдо бөхийн холбооны удирдах зөвлөлийн гишүүний ажлаа хүлээн авсан Х.Эрдэнэт-Од нь жүдо бөхийн ДАШТ-ий хүрэл медаль, Азийн наадмын алт, хүрэл, ААШТ-ий хошой алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль, Зүүн азийн АШТ-ий хүрэл медаль хүртэж байжээ.
Гавьяатдаа төрсөн өдрийн мэнд хүргэж аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.