ЭМГЭНЭЛ: Совдын Дамдин (1943-2021)

Эмгэнэл
Совдын Дамдин (1943-2021)

Тайз дэлгэцийн урлагийн нэрт зүтгэлтэн, Монгол улсын гавьяат жүжигчин Совдын Дамдин 2021 оны 07-р сарын 06-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсч, Монголын соёл урлагт хүнд гарз тохиолоо.
Монгол улсын гавьяат жүжигчин Совдын Дамдин нь 1943 онд Булган аймгийн Бугат сумын Хорхойт гэдэг газар төржээ.

С.Дамдин нь 1963-1967 онд Улсын багшийн дээд сургуулийн кино-драмын жүжигчний ангид Ц.Раднаа багшийн удирдлагад суралцаж төгссөн юм.

Тэрбээр 1967 оноос Улсын драмын эрдмийн театрт жүжигчнээр ажиллахдаа Н.Погодин “Буутай хүн” жүжгийн Никонор, Д.Намдаг “Ээдрээ” жүжгийн Сүхбаатар, Б.Стоу “Том авгын овоохой” жүжгийн Гели , Н.Тренев “Любовь Яровая” жүжгийн Кутов, Д.Намдаг “Шинэ байшинд” жүжгийн Намжил, Ч.Айтматов “Эхийн дууль” жүжгийн Майселбек, Д.Намдаг “Наян чулууны ой” жүжгийн Эрдэнэ-Очир, С.Удвал “Цэрэн хаачив” жүжгийн Сүхбаатар, Н.Хамза “Баян барлаг хоёр” жүжгийн Гафур, С.Мирошниченко “Сэргэлт” жүжгийн Л.Брежнев, А.Толстой “Алтан түлхүүр” жүжгийн Дуремар, Д.Батбаяр “Хөхөлдэй хүүгийн үлгэр” жүжгийн Түшмэл зэрэг дэлхийн сонгодог болон үндэсний, хүүхдийн жүжгийн 120 гаруй дүрийг чадварлаг бүтээсэн нэрт жүжигчин юм.

Тэрээр дэлхийн сонгодог, үндэсний, түүхэн, орчин үеийн болон хүүхдийн жүжгийн дүрүүдэд чадварлаг тоглодог өргөн цар хүрээтэй жүжигчин бөгөөд 1980-аад оноос УДЭТ-ын тайзнаа тавигдсан Г.Боровикын “Буэнос-Айресаас хийсэн сурвалжлага” жүжгийн Эрнесто Рохос, В.Ежовын “Гургалдайн дуут шөнө” жүжгийн Фирсов, Н.Гоголийн “Байцаагч түшмэл” жүжгийн Осип, Х.Зандраабайдийн “Нулимсны наадах инээд” жүжгийн Дэмчиг, С.Жаргалсайханы “Буцах хаяг” жүжгийн Нямбуу, “Халуун газар” жүжгийн Баасан зэрэг ажил мэргэжил, ааш араншин өөр, өвөрмөц ялгамжтай дүрүүдийг бүтээн мэргэжил нэгт нөхөд, театр судлаачид, үзэгчдээс өндөр үнэлгээ авсан билээ.
Тэрээр 1982 онд Ф.Сахировын “Сэргэлт” жүжгийн Л.Брежневийн дүрийг дотоод мөн чанараас нь ургуулж шийдмэг зоригтой, эрч хүчтэй, удирдан зохион байгуулах авьяастай, өөрөө үлгэрлэх чанартай, хүний сэтгэл зүйг таньж тохируулан харилцах чадвартай удирдагч хүний дүрийг чадварлаг бүтээсэн тул Соёлын яам, Монголын урлагийн ажилтны холбооны шилдэг дүрийн шагнал хүртсэн юм.
Тэрээр дэлгэцийн урлагийн нэрт мастер байсан бөгөөд Б.Сумхүүгийн “Их замын эхэнд” киноны Хөх чоно, Г.Жигжидсүрэнгийн “Их хааны удам” киноны Дагвадоной, Р.Доржпаламын “Өндөр ээж” киноны Гомбожав, Х.Дамдины “Улаан дарцаг” киноны Жамхүү, Б.Чимэддоржийн “Хүлээх газар” киноны Цог, Ч.Гомбын “Хэцүү ван Тогтохтөр” киноны То ван, Л.Эрдэнэбулганы “Чин ван Ханддорж” киноны Хайсан гүн зэрэг дүрүүдээрээ үзэгч түмний сэтгэлд хоногшин үлдсэн билээ.
С.Дамдин нь Улсын драмын эрдмийн театрт 50 шахам жил тасралтгүй үр бүтээлтэй ажиллахын зэрэгцээ тайз, дэлгэцийн олон шилдэг дүрийг бүтээсний учир 2005 онд Алтан гадас одон, 2006 онд ОХУ-ын Буриад улсын Гавьяат жүжигчин, 2010 онд Монгол улсын гавьяат жүжигчин цолоор тус тус шагнагдсан юм.
Монгол эр хүний гүндүүгүй, шулуун шударга, ёс жудагтай, нөхөрсөг чанарыг шингээсэн жүжигчин С.Дамдин нь гэр бүл, үр хүүхэд, хамт олон, найз нөхдөдөө түшигтэй, үлгэр дуурайлал болсон сайхан эр хүн байлаа. Түүний “Сөгдөж амьдарснаас сөрж үх” гэх үг нь залуу хойч үедээ сургаал болон үлдлээ.
Монгол улсын гавьяат жүжигчин Совдын Дамдины дүр бүтээх арвин их туршлага, цуцашгүй их хөдөлмөр, авьяас билгээс бид цаг ямагт суралцаж, түүний гэгээн дүр төрхийг үеийн үед дурсан санаж явах болно.

Д.Нацагдоржийн нэрэмжит УДЭТ-ын
Захиргаа, Уран сайхны зөвлөл,
Театрын хамт олноос.
2021.07.06

кредит срочно на карту без отказа zaymi-bistro.ru экспресс займ онлайн заявка
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
онлайн займ на киви кошелёк credit-n.ru займы на яндекс деньги мгновенно

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …