Д.Тогтохсүрэн: Газар чөлөөлөлтгүйгээр хотын хөгжлийг төсөөлөхийн аргагүй

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “Нийслэлд тулгамдсан, шийдвэрлэх олон асуудал бий. Үүнийг энэ хуулиар шийдэх ёстой. Улаанбаатар хотод тулгамдсан хамгийн том асуудал бол газар чөлөөлөлт. Газар чөлөөлөлтгүйгээр хотын хөгжлийг төсөөлөхийн аргагүй. Энэ хуулиар газар чөлөөлтийн асуудлыг шийдэж чадаж байгаа юу. Мөн инженерийн шугам, сүлжээний асуудлыг хэрхэн тусгасан бэ. Дүүргүүдэд ямар чиг үүрэг, эрх мэдэл байгаа вэ. Нийслэл төсвийн хөрөнгө оруулалтаар хөгжихгүй. Нийслэлд амьдарч байгаа аж ахуйн нэгж, иргэд, бизнес эрхлэгчдийн оролцоотой хөгжинө. Иймээс хуульд аж ахуйн нэгжийн үүргийг тодорхой тусгах ёстой” гэв.

УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн дарга Ж.Сүхбаатар “Манай нутгийн удирдлагын асуудал олон цогцолбор хуулиар зохицуулагддаг. Энэ хуулийн үндсэн зорилт Улаанбаатар хотын тусгай болон чиг үүргийг тогтооно. Мөн хөгжлийн бодлого, удирдлага, зохион байгуулалтын онцлог, дагуул хот, эдийн засгийн тусгай бүс, төрийн дээд төв байгууллага, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, хуулийн этгээд, байгууллагатай харилцахтай холбогдох харилцааг зохицуулна. Дүүрэг бол засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж. Үүнийг Нэгжийн хуульд тодорхой заасан. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль Улаанбаатар хоттой холбоотой асуудлыг зохицуулна. Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд аж ахуйн нэгжийн үүргийг тусгана. Газар чөлөөлөлтийн нэгдсэн бодлого, хөтөлбөртэй байх ёстой. Улаанбаатар хотыг хөгжүүлэх бодлого, төлөвлөлтийн хүрээнд газар чөлөөлтийг бодлого, хөтөлбөрөөр гаргана. Инженерийн шугам, сүлжээний асуудалд улс давуу байх, яам бодлогоо барих концепц яригдаж байгаа. Үүнийг Засгийн газар, нийслэл хамтарч хэрэгжүүлэх ёстой. Дангаараа нийслэл, эсвэл улс хариуцах боломжгүй.

Улсын их хурлын нэгдсэн чуулган 2021.07.06

Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг

кредит онлайн на карту под 0 zaymi-bistro.ru круглосуточный кредит онлайн
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
быстрые кредиты с плохой кредитной историей credit-n.ru займ на карту сбербанка мгновенно

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …