Швейцарын холбооны улс ковид-19 цар тахлын эсрэг тэмцэхэд Монгол улсад дэмжлэг үзүүлж 2.6 тэрбум төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн хэрэгслийг хандивлав

Швейцарын Холбооны Улс Монгол Улсад Ковид -19 цар тахлын эсрэг тэмцэхэд нь дэмжлэг үзүүлж байна.

Швейцарын Засгийн газраас, хүмүүнлэгийн тусламжаар нийт 700.000 швейцар франкийн буюу 2 тэрбум төгрөгийн үнэ бүхий 40 ширхэг хүчилтөрөгчийн аппарат, 45 ширхэг хүчилтөрөгчийн өтгөрүүлэгчийг илгээжээ. Мөн Швейцарын хөгжлийн агентлаг 150.000 швейцар франкийн буюу хагас тэрбум төгрөгийн өртөг бүхий дөрвөн ширхэг зөөврийн рентген аппаратыг худалдан авахад санхүүжүүлэн хандивлаж байгаа юм.

Монгол Улсын өнөөгийн эрүүл мэндийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, мөн Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийг хүлээн авч үзсэний үндсэн дээр Швейцарын Засгийн газар хүмүүнлэгийн тусламжийг Ковид 19 цар тахалтай тэмцэх үйл явцад нь дэмжлэг үзүүлэхээр шийдсэн байна.

Швейцарын тусгай үүргийн онгоц Даваа гарагт Дүбендорф хотоос нийт 700.000 швейцар франкийн үнэ бүхий хоёр мянган тонн жинтэй тоног төхөөрөмжийг тээвэрлэн өнөөдөр Улаанбаатар хотод газардлаа. Швейцарын армийн эмийн сангаас хандивлаж буй 40 ширхэг хүчилтөрөгчийн аппаратаас гадна 45 ширхэг хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч болон бусад эмнэлгийн хэрэгсэл багтжээ.

Эдгээр эмнэлгийн тоног төхөөрөмжийг Эрүүл мэндийн яам хүлээж авч, шаардлагатай эмнэлэгт нь хуваарилан хүргэх ажлыг зохион байгуулах бөгөөд Монгол улс дахь Швейцарын хамтын ажиллагааны газар нь хүмүүнлэгийн зарчмын дагуу шударга, ил тод, хэрэгцээтэй газарт нь хуваарилах чиглэлээр яамны удирдлагуудтай нягт холбоотой ажиллаж байна.

Энэхүү тоног төхөөрөмжийг голчлон хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдэд ашиглуулахад онцгой анхаарал хандуулж байна. Монгол Улс бол Швейцарын Холбооны улсын хувьд чухалчилж үздэг орнуудын нэг юм. Тиймээс тоног төхөөрөмжийг хүргэхээс гадна Швейцарын хөгжлийн агентлаг Эрүүл мэндийн яаманд 150.000 швейцар франкийн үнэ бүхий дөрвөн ширхэг зөөврийн рентген аппаратыг худалдан авах санхүүжилтийг гарган дэмжлэг үзүүлж байна.

Монгол Улс руу илгээсэн ачаа нь сүүлийн хэдэн долоо хоногийн хугацаанд Ази тиврүү илгээж буй Швейцарын Засгийн газрын хүмүүнлэгийн тусламжийн дөрөв дэх ачаа юм.

Өмнө нь Энэтхэгт 13 тонн, Непалд 30 тонн, Шри Ланкад 16 тонн тусламжийн барааг тус тус илгээжээ.

микрозайм без залога zaymi-bistro.ru деньги онлайн займ на банковскую карту
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
вивус займы credit-n.ru займ на карту без отказа без проверки

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …