Парламентын сэтгүүлчид мэдээллээ илүү шуурхай түгээх боломж бүрдлээ

ordondooooo  УИХ-ын Тамгын газар хууль тогтоох дээд байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод хүргэх ажлын хүрээнд олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд өнөөдөр Парламентын сэтгүүлчдийн шуурхай ажиллах боломжийг нь бүрдүүлж өндөр үзүүлэлт бүхий компьютерээр сэтгүүлчдийн өрөөг шинэчилэн тохижууллаа. УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар хэлэхдээ сэтгүүлчдийн ашиглах компьютерт нээлттэй эхийн программ суулгаснаас гадна интернэтийн хурдыг нэмэгдүүлсэн гэсэн юм.

УИХ-ын үйл ажиллагааг сурвалжлахаар өдөрт хэвлэл мэдээллийн 100-гаад байгууллагын давхардсан тоогоор 80-аад сэтгүүлч Төрийн ордноо ажилладаг юм. Сэтгүүлчдийн ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлэх үүднээс УИХ-ын Тамгын газар сэтгүүлчдэд зориулсан өрөөг тусгайлан гаргаж компьютер болон бусад тоног төхөөрөмжөөр хангаж ирсэн. Өнөөдөр дээрх өрөөний компьютерүүдийг шинэчилснээр сурвалжлагчид УИХ-ын үйл ажиллагааг олон нийтэд илүү шуурхай түгээх, мэдээлэх боломж ийнхүү бүрдэж байна.

УИХ-ын Тамгын газар цаашид Парламентын сэтгүүлчдийн холбоотой хамтарч сэтгүүлчдийн мэдээлэл авах, ажиллах нөхцөл бололцоог улам нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллах юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …