Зам тээврийн хөгжлийн сайдын 2013 оны долдугаар сарын 10-ны өдрийн 162 дугаар “Авто тээврийн жишиг тариф шинэчлэн батлах тухай” тушаалаар “Хот хоорондын зорчигч тээврийн 1 хүн.км-ийн өртгийг 45-55 төгрөг байхаар баталсан билээ. Уг жишиг тарифыг баримтлан хот хооронд болон орон нутгийн нийтийн тээврийн тарифыг тооцоолж, аж ахуйн нэгж байгууллагуудтай харилцан тохиролцсоор гүйцэтгэж ирсэн юм. Дээрх хугацаанд шатахууны үнэ арваад удаа нэмэгдсэн төдийгүй өнөөдөр 2,390 төгрөг болоод байна. Энэ нь шатахууны үнэ тухайн үеийнхээс 26,7 хувиар өссөн гэсэн үг бөгөөд тээвэрлэгч аж ахуйн нэгж байгууллагуудын алдагдлыг нэмэгдүүлж, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг хэвийн явуулах боломжгүй болжээ.
Зам тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 374-р тушаалын хоёрдугаар хавсралтаар 1 хүн.км-ийн өртгийг 60-75 төгрөгөөр тогтоосон юм. Дээрх шийдвэртэй уялдуулж, хот хоорондын нийтийн тээврийн тарифыг 1 хшн.км-ийн өртгийг 60-65 төг болгон нэмэгдүүлж, аж ахуйн нэгж байгууллагуудтай гэрээгээр харилцан тохирч хэрэгжүүлээд буй. Хот хоорондын нийтийн тээврийн чиглэлүүдийн тээвэрлэлтийн үнийг 700-20,000 төг-өөр нэмжээ.
Чиглэл бүрийн үнэ, тарифтай танилцана уу.