Улаанбаатарын цагаар 19:00 цагт хүн төрөлхтний эв найрамдлын бэлэг тэмдэг Токио-2020 зуны XXXII олимпын наадмын нээлтийн үйл ажиллагаа эхэлнэ.
Нээлтийн үйл ажиллагаанд манай баг тамирчид Мишел & Амазонка брендийн урласан ёслолын хувцсаар гоёно.
Монгол улсын шигшээ багт зориулан бүтээсэн парад хувцасны эд ширхэг бүр утга учиртай. Энгэр дээрх алтлаг хээ нь Монгол үндэстний хийморь лундаа, цог жавхлан эрч хүчний илэрхийлэл болгож шавхагдашгүй хурд хүч, тэсвэр тэвчээрийн билэгдэл болсон давхиж буй морийг цан хөмрөг татуулсан байдалтайгаар дүрслэн үндэсний үүлэн хээ угалзны хэв маягаар абстракт дүрслэлээр бүтээсэн юм.
Үүлэн хээ нь утга агуулгаараа дээрээс тэтгэх хурмаст тэнгэрийн хурын шимээр байгаль дэлхий сэргэн, хүн бүр зол жаргалтай аж төрөх зол жаргалын хээ гэж бэлгэддэг.