Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Японы ерөнхий сайд Ё.Сүгатай акита үүлдрийн нохой бэлэглэжээ

Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон улсад хийж буй ажлын айлчлалынхаа үеэр Ерөнхий сайд Ё.Сүгатай албан ёсоор уулзав. Японы Ерөнхий сайд Ё.Сүга олимпын наадмыг зохион байгуулах түүхэн сорилттой үед Монгол улсын Ерөнхий сайд биечлэн хүрэлцэн ирсэнд болон хилийн чанад дахь албан ёсны анхны айлчлалаа Японоос эхлүүлсэнд талархаж, найрамдал нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болгон акита үүлдрийн нохой бэлэглэлээ.

Гэхдээ энэ удаад коронавирусийн халдварын эрсдэлээс сэргийлж, чихмэл нохойг Япон дахь Монгол улсын ЭСЯ-аар дамжуулж, ерөнхий сайдад хүргүүлжээ. Харин бэлгийн нохойг дэлхий дахиныг айдаст автуулаад буй COVID-19 намжихаар илгээхээ уламжилсан байна.

Ташрамд дурдахад Японы Акита мужаас гаралтай эл үүлдрийн нохой нь эр зориг, үнэнч зангийн бэлгэдэл гэдгээрээ алдартай юм. Эзнээ арван жил хүлээснээрээ дэлхий даяар гайхагдсан Хачико нэрт нохой акита үүлдрийнх бөгөөд хөшөөг нь Токио хотын Шибуя дүүргийн төмөр замын өртөөнд босгосон билээ.

payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
online кредит на карту zaymi-bistro.ru онлайн кредит без процентов на карту
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
online кредит на карту credit-n.ru онлайн кредит без процентов на карту

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …