Ховд аймгийн удирдлагууд Э.Даваажамцад ХОЁР өрөө байр бэлэглэлээ

Эх орныхоо баруун хязгаараас /ХОВД АЙМАГ/ зүүн хязгаар хүртэл /ДОРНОД АЙМАГ/ 2127 км замыг 46 хоногт туулж, холын зайн гүйлтийн дээд амжилтыг тогтоосон Ардын Хатанбаатар Магсаржавын нэрэмжит ЗХ-ний 123 дугаар ангийн хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамцыг өнөөдөр /07.26/ Ховд аймгийн удирдлагууд угтан авлаа.

Э.Даваажамц зургадугаар сарын 02-ны өдөр аавдаа үнсүүлээд, анги, хамт олон, ах дүү, төрөл төрөгсөд, аймаг орон нутгийнхаа удирдлагуудаар үдүүлээд Ховд аймгийнхаа төв талбайгаас замд гарч байсан бол зорилгоо биeлүүлж түүхэн амжилт гаргаад энэ сайхан өдөр аймаг, орон нутагтаа, хамт олон, гэр бүлтэйгээ баяртай сайхан уулзлаа.

Монгол эр хүн, залуу хүний зориг, цэргийн хүүгийн тэсвэр хатуужил гарган эх орныхоо төлөө урсгасан хөлс, хөдөлмөрийг нь Ховд аймгийн Засаг дарга ИТХ-тай зөвшилцсөний дагуу хоёр өрөө байраар мялааж, “БАТЛАМЖ” гардууллаа. Энэ бол Ховд нутгийн зон олон, нийт ард иргэдийн сэтгэлийн бэлэг, итгэлийн дэмжлэг юм.
Мөн Э.Даваажамцын эрүүл мэнд, ар тал, аюулгүй байдлыг нь бүрэн хариуцаж хамт явсан багийн 3 гишүүнийг тус бүр 1,0 сая төгрөгөөр урамшууллаа.Хүүхэд багачууд коронавирусний халдвар авч байгаа учраас Даваажамцын гэр бүл БОЭТ-д Хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат болон шаардлагатай бусад эд зүйлийг хандивлаж, хүлээлгэн өглөө.

Э.Даваажамцынхаа цаашдын ажилд амжилт, гэр бүлд нь аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсьe.

payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
быстро займ на карточку zaymi-bistro.ru кредит без верификации карты
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
быстрый кредит без проверок credit-n.ru кредит под 0 на карту

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …