Олон Улсын хэмжээний 5 дахь буюу химийн олимпиадын дүн өчигдөр /2021.08.02/ гарлаа. Энэ удаагийн олимпиад Япон улсын Хигашиосака хотноо долдугаар сарын 24-өөс наймдугаар сарын 2-ны өдөр хүртэл зохиогдож тус олимпиад 79 орны 312 сурагч оролцлоо.
Тэгвэл химийн олимпиад Монгол улсаа төлөөлөн оролцсон манай баг 2 мөнгө, 1 хүрэл, 1 тусгай байрын шагналыг хүртжээ.
Олон улсын хэмжээнд зохион байгуулдаг үндсэн 6 олимпиад бий. Үүнд:
-Математик
-Мэдээлэл зүй
-Хими
-Биологи
-Физик
-Газар зүй гэсэн хичээлүүд багтдаг юм.
Энэ жил манай улсын сурагчид газар зүйгээс бусад таван олимпиадад оролцож нийт 2 алт, 6 мөнгө, 7 хүрэл медаль авч байгаа бол 4 сурагч тусгай байрт шалгарлаа.
Нэг жилд дунджаар 3-5 медаль хүртдэг байсан бол энэ жил Монголын сурагчид 19 шагнал хүртэж онцгой амжилт үзүүллээ.
Цар тахалтай холбоотойгоор Улсын олимпиадуудыг цуцалж, олон улсын олимпиадын буухиаг таслахгүй байх зорилгоор сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулан сурагчдаа сонгон шалгаруулж, бэлтгэж, дасгалжуулж, шаардлагатай төсөв санхүүжилтийг шийдвэрлэж ажилласан юм.
Эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн сурагчид, тэдний багш нар, эцэг, эх асран хамгаалагчдад талархал илэрхийлж, баяр хүргэе.