Завьт эргүүлийнхэн иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна

Нийслэлийн Засаг даргын  шийдвэрээр  иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Туул, Хэрлэн, Тэрэлж  голд нийслэлийн Аврах анги, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчид, Цагдаа, Хүүхэд хамгааллын төвийн ажилтнуудтай хамтран 06 сарын 10-наас хөдөлгөөнт завьт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна.

Алба хаагчид сүүлийн долоо хоногийн хугацаанд /2021.07.26-08.01/ гол, усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг яриаг 5364 иргэнд хүргэж /том хүн-3780 хүүхэд-1584/, ногоон бүсээс 853 автомашин холдуулан, 2668 ширхэг тараах материал тарааж сэрэмжлүүлэг өглөө.

 Мөн усны осолд өртөх эрсдэлд орсон нэг иргэний амь насыг аварч, голд суусан 2 автомашиныг татаж аюулгүй болгосон бол Аврах ангийн алба хаагчид   нэг нэрвэгдэгчийг гаргаж, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгч ажилласан юм гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
онлайн займ на киви кошелёк срочно credit-n.ru займ без процентов на карту мгновенно

Санал болгох мэдээ

Хоггүй шинэлэхийг уриалж, бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 15-ныг хүртэл зохион байгуулж байна

Сар шинийн баярыг угтан зохион байгуулж буй бүх нийтийн их цэвэрлэгээ гурав дахь өдрөө үргэлжилж …