Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг чансаагаараа 185-р байрт бичигдлээ

Олон улсын хөлбөмбөгийн холбооноос шигшээ багуудын чансааг шинэчлэн гаргалаа. Зургаа болон долдугаар саруудад чансаа шинэчлэгдээгүй тул энэ удаа тавдугаар сарын 24-нөөс хойш болсон олон улсын чанартай 350 гаруй тоглолтыг үндэслэж, чансааг нь гаргасан юм.

Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг 2022 оны ДАШТ, 2023 оны Азийн АШТ-ий урьдчилсан шатны F хэсгийн сүүлийн тоглолтоо өөрсдөөсөө чансаа илүү Киргизийн шигшээ багтай зургаадугаар сарын 7-нд хийн, 1:0-ээр хожсон нь гол чансаанд нөлөөлжээ.

Монгол Үндэсний шигшээ баг өмнөх чансаагаар 192-р байрт жагсаж байсан бол өнөөдөр гаргасан чансаанд 185-р байрт бичигдлээ.

Дараагийн Олон улсын хөлбөмбөгийн холбооны шигшээ багуудын чансаа есдүгээр сарын 16-нд гарна.

payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
екапуста займ онлайн на карту credit-n.ru займ на киви кошелек мгновенно

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …