Гадаад руу нислэгээр зорчих иргэдийн “Ковид-19” мэдээлэл шалгах систем нэвтэрлээ

“Гэрэгэ Системс” ХХК нь 2020 оны 12 дугаар сараас корона вирусийн шинжилгээний сорьц бүртгэх, хариу олгох “ЭрүүлМН” системийг хөгжүүлэн, өнөөдрийг хүртэл амжилттай хэрэгжүүлж ирсэн билээ.

Тэгвэл энэ удаад  Хөшигтийн хөндийд байрлах “Чингис хаан” олон улсын нисэх буудалд гадаад руу нислэгээр зорчих иргэдийн “Ковид-19”- тэй холбоотой гурван төрлийн мэдээллийг нэг дор шалгах боломжтой цоо шинэ платформыг хөгжүүлж, үйл ажиллагаандаа нэвтрүүлээд байна. Зорчиж буй иргэдийн “Ковид-19” шинжилгээний хариу, дархлаажуулалтын мэдээлэл болон өвдөөд эдгэсэн лавлагааг тус системийг ашиглан нисэх буудлын ажилтан нэгдсэн байдлаар шалгах боломж бүрдэж байна.

Уг үйлчилгээг ашиглаж эхэлснээр PCR шинжилгээний хариуг хуурамчаар үйлдэж, хил нэвтрэх оролдлого гарах магадлалыг системийн зүгээс хязгаарлаж буйгаараа давуу талтай юм. Энэхүү үйлчилгээ нь “Гэрэгэ Апп” болон иргэдийн регистрийн дугаарыг ашиглан “Ковид-19”- тэй холбоотой бүх мэдээллийг цахим сангаас нэг дороос харах боломжийг бүрдүүлжээ.

Иргэд “Ковид-19”-тэй холбоотой хувийн мэдээллээ “Гэрэгэ Апп” ашиглан Health passport цэсээр орж шалгах боломжтой.

“Гэрэгэ Апп” татах линк:

iPhone –  http://bit.ly/Geregeiphone

Android утас – http://bit.ly/GeregeAndroid

payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
екапуста займ онлайн на карту credit-n.ru займ на киви кошелек мгновенно

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …