М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар нарт гурван өрөө байр бэлэглэлээ

“Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн төрөлд ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, Ази тивийн аварга, Монгол Улсын Гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг, Залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт, ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар нар хүрэл медаль хүртэж, монгол түмнээ баярлуулсан билээ.

Жүдо бөхийн спортоор 16 жил тасралтгүй хичээллэн, гурав дахь удаагаа олимпын наадамд өрсөлдсөн, Дэлхийн шилдэг жүдоч М.Уранцэцэгийн олимп, дэлхийн хос медальтан болсон хосгүй амжилт, хоёр дахь олимпын наадамдаа оролцсон залуу жүдоч Ц.Цогтбаатар нарын олимпын медаль хүртсэн онцгой амжилтыг нутгийнхан нь урамшуулж, орон сууцаар мялаажээ.

УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар олимпын тэнгэрт төрийн далбаагаа мандуулж, эх орныхоо нэрийг дуурсгасан тамирчдаа ийнхүү хүлээн авч уулзан баяр хүргэж хүндэтгэл үзүүлсэн байна.

Монгол Улсын Гавьяат тамирчин М.Уранцэцэгт УИХ-ын дарга Г.Занданшатар гурван өрөө байрны түлхүүр гардуулсан бол УИХ-ын гишүүд, Гадаад хэргийн сайд, Эрчим хүчний дэд сайд , нийслэлийн Засаг даргын орлогч болон Баянхонгор аймгийн удирдлагууд, нутгийн зөвлөлөөс хамтран Ц.Цогтбаатарт 3 өрөө орон сууц бэлэглэлээ.

Түүнчлэн Ц.Цогтбаатарын багш Ц.Шийрэвийг 10 сая төгрөгөөр урамшуулж, Баянхонгор нутгаас төрсөн М.Цэрэнлхам, Б.Хонгорзул, Л.Сосорбарам нарын тамирчдадаа тус бүр 5 сая төгрөгөөр урамшуулж, үндэсний үйлдвэрлэгч “НЭГҮН кашмер” “Ханбогд кашмер “компанийн бүтээгдэхүүнээс бэлэг болгон өгчээ.

Тамирчдаа олимп, тив дэлхийн тэмцээнд амжилт гаргахад Баянхонгор нутгийнхан цаашид нэгдэн дэмжин туслахаа илэрхийлсэн байна.

payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
быстрый кредит без проверок credit-n.ru кредит под 0 на карту

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …