“Тиффани Мед” олон улсын эмнэлэг нь БНСУ-ын Wk New Deal Реорle Group-тэй хамтран коронавируст цар тахлын халдварын тоо буурахгүй байгаа энэ үед зорилтот үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудад халдвараас урьдчилан сэргийлэх хамгийн чухал хэрэгслийн нэг болох амны хаалт хандивлалаа.
БНСУ-ын Wk New Deal Реорle Group-тэй хамтран хэрэгжүүлж буй уг үйл ажиллагаа нь “Тиффани Мед” олон улсын эмнэлгийн нийгмийн хариуцлагын хүрээнд төлөвлөн амжилттай хэрэгжүүлж буй олон хөтөлбөрийн нэг юм.
Тодруулбал, энэ удаагийн хандивын хүрээнд
-УОК-т 200.000 ширхэг,
-Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төвд 98.200 ширхэг,
-БГД-т 100.000 ширхэг,
-БЗД-ийн 2-р хороонд 10.000 ширхэг,
-Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын ИТХ-д 4800 ширхэг,
-Ховд аймгийн ЭМГ-т 18.000 ширхэг,
-Ховд аймгийн ИТХ-д 100.000 ширхэг
-Хэнтий аймгийн нутгийн зөвлөлд 60.000 ширхэг,
-Монголын Залуучуудын Холбооноос зарласан “Амь нэг” үндэсний хөдөлгөөний үйл ажиллагааг дэмжиж 25.000 ширхэг,
-Өвчлөл өндөртэй бүс нутгийн иргэдийн хэрэгцээнд дэмжлэг болгох зорилгоор, цаашлаад энэ ажлыг “Амьдралын үнэ цэнэ- Эрүүл мэнд” ТББ-аар дамжуулан хэрэгжүүлэхийн хүрээнд тус байгууллагад 343.000 ширхэг амны хаалт буюу нийт 1.000.000 орчим амны хаалтыг олон нийтийг цар тахлын халдвараас сэргийлэх ажилд зориулан зорилтот байгууллагуудад хандивлалаа.
“Ковид-19” цар тахлын Дельта хувилбарын тархалт нэмэгдэх эрсдэл өндөр энэ цаг үед олон нийтийн хэрэгцээ шаардлагыг хангасан хандивын үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлсэнд талархал илэрхийлье.
“Тиффани Мед” эмнэлэг БНСУ-ын Wk New Deal Реорle Group-тэй хамтран цар тахлын эсрэг ажиллаж буй байгууллагуудад амны хаалт хандивлалаа
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
быстрый займ на карточку credit-n.ru займ на длительный срок онлайн