“БАЙНА УУ? БАЙНА” нөлөөллийн аян эхэллээ

Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газрын Мөрдөн шалгах газар болон Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Нийтийн тээврийн үйлчилгээний газар хамтран халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилго бүхий “Байна уу? Байна” аяныг эхлүүллээ.

Аяны хүрээнд олон нийтэд халаасны хулгайн гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаарх мэдээ, мэдээллийг хүргэх юм.

Халаасны хулгайн гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдлыг бодитоор харуулах, урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдэгч этгээдүүдийн гэмт үйлдлийг таслан зогсоох, иргэдийн эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэхэд аяны зорилго оршино.

Нийслэл хотын хэмжээнд сүүлийн 3 жилийн байдлаар цагдаагийн байгууллагад халаасны хулгайн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй нийт 12388 гомдол мэдээлэл бүртгэгдэн шалгагдсаны 7592 буюу 67,58 хувь нь гэмт хэргийн шинжтэй, 3642 буюу 32,41 хувь зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл бүртгэгдэж шалгалтын ажиллагааг явуулсан байна.

Эдгээр халаасны хулгайн гэмт хэргийн улмаас алдагдсан эд зүйлийн 80 гаруй хувь нь гар утас байна.

Иймд Байна уу? Байна аяны хүрээнд иргэдийн хамгийн их хохирол амсаж буй гар утасны хулгайн гэмт хэрэг, түүний нөхцөл байдал, халаасны хулгайн гэмт хэргийн хохирогч болсон тохиолдолд цагдаагийн байгууллагад хэрхэн хандах, гар утсан дээрх дата мэдээллийг хэрхэн хамгаалах, цаашлаад иргэдийн сонор сэрэмж, хариуцлага, эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэхэд “Unitel групп”, “Technozone”, “Dahua” зэрэг хамтрагч байгууллагууд нэгдэн урьдчилан сэргийлэх чиглэлээр олон нийтэд чиглэсэн ажлуудыг хийхээр зорьж байна.

Байна уу? Байна аян нь наймдугаар сарын 23-наас есдүгээр сарын 23-ныг хүртэл явагдах юм. Иргэд та бүхэн аяны хүрээнд цацагдаж буй мэдээ мэдээллийг хүлээн авч, гар утсаа Байна уу? гэж тогтмол шалгаж байгаарай.

Халаасны хулгайтай хамтдаа тэмцье!

payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
быстро займ на карточку credit-n.ru кредит без верификации карты

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …