Өнөөдөр “Хүүхдийн эрхийн конвенцийн өдөр”

assembly_childrens_day_nov20Өнөөдөр олон улсын “Хүүхдийн эрхийн конвенцийн өдөр” тохиож байна. Жил бүр энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхдээ НҮБ-аас өөр өөр уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ жил “Бидэнтэй нэгд, үгээ хэлцгээе” гэсэн уриан дор олон улсад тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүүхдийн эрхийн тухай Конвенц бол хүүхдийн эрхийн тухай цогц хууль бүхий баримт бичиг юм. Конвенцийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассемблей 1989 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр баталснаас хойш 193 орон уг конвенцид нэгдэн ороод байна.  Хүүхдийн эрхийн тухай конвенцийн хэм хэмжээ, заалтуудыг дэлхийн олон улс орны засгийн газрууд, төрийн бус байгууллагууд, хүний эрхийн зүтгэлтнүүд, хуульчид, эрүүл мэндийн мэргэжилтнүүд, боловсрол ба хүүхдийн хөгжлийн мэргэжилтнүүд, шашны зүтгэлтнүүд хамтран 10 гаруй жилийн хугацаанд хэлэлцэн зөвлөлдөж боловсруулсан байдаг. Энэ үйл явцын үр дүнд хүүхдийн хамгаалал, зохистой хөгжилд үзүүлэх соёл, уламжлалын нөлөөг харгалзан үзсэн нийтээр хүлээн зөвшөөрсөн баримт бичиг боловсруулагдсан юм. Тус Конвенци нь олон улсын эрх зүйн гол тогтолцоонуудын үндсэн зарчмуудыг тусгаснаас гадна хөгжиж буй орнуудын онцгой хэрэгцээ шаардлагыг ч харгалзан үзсэн байдаг.

Монгол улс 1990 онд ХЭК-д нэгдэн орсон бөгөөд үүнээс хойш гишүүн улс 2 жилийн дараа хэрэгжилтийн анхны тайлангаа явуулж, 5 жил тутамд үндэсний тайлангаа явуулах НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооны заавартай байдаг. Монгол улс 1995 онд ХЭК-ийн хэрэгжилтийн анхны тайланг Хүүхдийн эрхийн хороонд явуулсан бөгөөд 1996 онд Хүүхдийн эрхийн хорооноос анхны зөвлөмж ирсэн байна. Монгол улс тав дахь тайлан илтгэлээ 2014 оны 10 дугаар сарын 20 өдөр НҮБ-ын Хүүхдийн эрхийн хороонд өргөн барих үүрэгтэй. Дараагийн тайлан илтгэл нь 120 хуудсаас (CRC/C/118, 2002) илүүгүй байх ёстой бөгөөд Хүүхдийн Эрхийн Конвенцийн нэмэлт протоколуудын хэрэгжилтийн талаарх мэдээллийг ч хамт багтаасан байна.

Сонирхуулахад, НҮБ-ын Хүүхдийн сангаас “ХҮҮХДИЙН ЭСРЭГ ХҮЧИРХИЙЛЛИЙГ таслан зогсооё” дэлхийн санаачилга өрнүүлж, 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдөр НҮБ-ын Хүүхдийн сангийн нь сайн үйлсийн элч, жүжигчин Лиам Нээсоны маш хүчтэй уриалгатайгаар  эхлүүлээд байна.

“ХҮҮХДИЙН ЭСРЭГ ХҮЧИРХИЙЛЛИЙГ таслан зогсооё” санаачилга нь хүчирхийллийн нуугдмал, далд байдлыг ил болгож, хор хөнөөлийг таниулах, хүчирхийллийн золиос болж буй дэлхий олон сая хүүхдэд туслах, нэгдмэл үйл ажиллагааны дүнд бодит үр дүн бий болгохыг зорьж буй. Манай улс тус хөдөлгөөнд нэгдэх орох, олон нийтэд зориулсан нөлөөлөл, сурталчилгааны ажлыг хамтран зохион байгуулахаар ХТҮГ, НҮБХС-ийн удирдлагын багийн төлөөлөл санал солилцлоо.

Хүүхдийн эрхийн конвенцийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү!

index

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …