Хүүхдүүдийнхээ цахим орчны хэрэглээнд анхаарал хандуулъя

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооноос “ЦАХИМ ОРЧИН ДАХЬ ХҮҮХДИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТАЛААР СУДАЛГААНЫ ТАЙЛАН-нд дурдсанаар судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн дийлэнх нь буюу 80 орчим хувь нь 10-14 насандаа интернет ашиглаж эхэлдэг хэдий ч өдөрт цахим орчинд өнгөрөөдөг дундаж хугацаа 4 цаг байгаа нь олон улсад байх ёстой гэж үздэг хугацаанаас хоёр дахин их байна.

Тодруулбал, Улаанбаатар хотод оршин суудаг хүүхдүүдийн 79 хувь, орон нутагт оршин суудаг хүүхдүүдийн 82 хувь нь 10-14 насандаа интернет ашиглаж эхэлдэг гэжээ. Харин үлдсэн хувь нь 15-аас дээш насандаа ашиглаж эхэлдэг байна.

Хүүхдүүд цахим орчинд чөлөөтэй зорчиж өөрийгөө хөгжүүлэх, танин мэдэх, сурч боловсрох давуу тал байдаг ч, цахим хэрэглээтэй холбоотой гэмт хэргийн хохирогч болох, дарамтад өртөх сөрөг тал бий. Иймд эцэг эхчүүд хүүхдийнхээ цахим орчны хэрэглээнд анхаарч, зөв, шүүлтүүртэй, танин мэдэх, сурч хөгжихөд нь дэмжлэг болох мэдээлэл солилцоход нь тусалж байгаарай.

онлайн займ на киви кошелёк credit-n.ru займы на яндекс деньги мгновенно

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …